ДЭЛХИЙНийгмийн

Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 76 жилийн ой өнөөдөр тохиож байна

1945 оны наймдугаар сарын 9-нд японы цагаар 11:02 цагт бүх цагийн зүү зогссон өдөр. Энэ бол АНУ-ын бөмбөгдөгч онгоц Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас гурав хоногийн дараа болсон  аймшигт өдөр.

Мөөгөн хэлбэрт аварга том үүл Японы тэнгэрийг бүрхсэн аймшигт өдөр. Эвдэрч сүйдсэн  сүм хийдийн балгас, шатсан байшин барилга, хайлж урссан цонхнууд.

Даян Дэлхийн хүмүүс цөмийн зэвсэггүй амьдралын төлөө бие сэтгэлээ нэгтгэнэ гэдэгт найдаж байгаа мянга мянган захидал Нагасакигаас үл тасарна”  

Хиросима хотын төвөөс дээш 600 метрийн өндөрт атомын бөмбөг дэлбэрч, агаарын температур цельсийн 6000 градуст хүрч, 80,000 хүн тэр даруй газар дээрээ нас барсан. Харин үлдсэн хүн ам атомын бөмбөгний долгионы улмаас амь насаа алдсан бөгөөд 120 км-ийн радиус доторх бүх барилга байгуулам газрын хөрснөөс арчигдсан юм.

АНУ-ын “В-29” бөмбөгдөгч онгоц 21 килотонн хүчин чадалтай атомын бөмбөг хаясан.

Нагасакид 52,000 барилга байсны 14,000 нь юу ч үгүй эвдэрч сүйдэн, 5,400 нь нурсан байна. Барилга байгууламжийн ердөө 12 хувь нь л бүрэн бүтэн үлдсэн аж.

Хэдийгээр Нагасаки хотод гал түймэр гараагүй ч орон нутагт олон тооны гал түймэр гарсан юм.

Жил болгоны энэ өдөр /2021.08.09/ Нагасакигийн оршин суугчид Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнд атомын бөмбөг дэлбэлсэн ойн өдрийг дурсан ирдэг уламжлалтай. Жил бүрийн наймдугаар сарын 6 болон 9-ний өдрүүдэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт эмгэнэлт явдлын хохирогчдыг Япон орон даяар дурсдаг.

(Эх сурвалж: nhknews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button