ДЭЛХИЙЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд тань ааштай болсон бол тоглоомыг нь соль

Гадаадын интернет сайтуудаар зарагддаг Хятад улсад үйлдвэрлэсэн хямд үнэтэй тоглоомуудыг ОХУ-ын худалдааны эргэлтээс гаргаж магадгүй гэсэн мэдээллийг Евроазийн Эдийн Засгийн Холбоо /ЕЭЗХ/ гаргалаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны долдугаар сарын 1-нээс ирэх 2022 он дуустал зөвхөн импортын барааны аюулгүй байдлыг баталгаажуулсан баримт бичигтэй, чанарын шаардлага хангасан гадаадын борлуулагчдын бараа бүтээгдэхүүнийг ЕЭЗХ-ны гишүүнээр элсүүлэн бүртгэж авахаар төлөвлөсөн аж.

Чанарын шаардлага хангасан гэрчилгээтэй бүтээгдэхүүнд нь: хүүхэлдэй, тоглоомон галт тэрэг, чихмэл тоглоомнууд, эвлүүлдэг болон угсардаг тоглоом, хөгжмийн зэмсэг, бөмбөг, цахилгаан болон ширээний тоглоом, мөн багт наадмын зориулалттай янз бүрийн чимэглэл, будаг багтжээ.

Гэсэн ч, Евроазийн Эдийн Засгийн ЕЭЗХ-ны хэвлэл мэдээллийн албанаас үүнтэй холбоотой эцсийн шийдвэр гараагүй байгааг мэдэгдлээ.

Шинэ дүрэм журам мөрдөгдөж эхлэвэл бараа бүтээгдэхүүний чанар чансаа, аюулгүй байдлыг хангахаас гадна ЕЭЗХ-ны бүх гишүүд, ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийн өрсөлдөх орчныг эрх тэгш хувиарлахад тустай гэсэн төлөв ажиглагдаж байгаа юм.

Ялангуяа, Хятад улсад үйлдвэрлэсэн тоглоомнууд нь хүний биед хортой, химийн найрлагатай бодис агуулсан, харшил өгч, зарим төрлийн арьсны эмгэг өвчин үүсгэх, нүдний харааг муутгах аюултай байдаг.

Хортой тоглоомоор тоглосон хүүхдийн ааш занд хүртэл өөрчлөлт гарч, сэтгэл зүйн хувьд ч тогтворгүй болдог. Тоглоом нь хүүхдийг зугаацуулахаас гадна ертөнцийг таниулах чухал үүрэгтэй.

Хүүхэд багачуудын өдөр бүр харьцдаг зүйл нь тоглоом байдаг учраас эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодон хямд төсөр тоглоом худалдан авахгүй байх нь чухал.

Тоглоомыг чухам ямар эд материалаар хийсэн, аль улсад үйлдвэрлэсэн шошго зэргийг нь харсны үндсэн дээр худалдан авахыг зөвлөж байна.

Нялх хүүхдүүд хайртай тоглоомоо амандаа хийх, унтахдаа тэвэрч унтах зэрэг байнга л хамт байж, гартаа биендээ хүргэдэг учраас аль болохоор эко тоглоомоор тоглуулахыг бодоорой.

Хятадад үйлдвэрлэсэн ихэнхи тоглоомуудад хар тугалга ихээр агуулагддаг нь туршилтаар батлагддаг. Шинэхэн тоглоомыг сав хайрцагнаас нь задлахад л эвгүй үнэр гарч байгаа бол шууд л хогийн сав руу хаяарай.

(Эх сурвалж: yoki.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button