НийгмийнНИЙГЭМ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн азарга Зүүн бүсэд айрагджээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг Баян хэмээх газарт Морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, зүүн бүсийн хурдан морины уралдаан болов.

2 хүн, зогсож буй хүмүүс, адуу болон зүлэг гэх мэтийн зураг байж болно

Азарганы уралдаанд 150 хүлэг тоосоо өргөснөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Гончигбатын Батболдын “Хүннү халтар”, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Дорждалайн Даяндэмидийн “Нарт хонгор” аман хүзүүдэв.

4 хүн, зогсож буй хүмүүс, адуу болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Ажнай” цавьдар, дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар, тавд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул Болдын бор азарга хурдалжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button