Нийгмийн

СОНГУУЛИЙН АНИР: Х.Баттулга, Д.Дагвадорж нарыг тандаж, Н.Ганбямба, Б.Энхбаатар нарыг голж мэдэх МАН

Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд товлогдсон учир намууд нэр дэвшигчдээ есдүгээр сарын 10 гэхэд тодруулах учиртай. Чуулган завсарлаад төрийн ордон, ордонг тойрсон улс төрийн яриа нам гүмд автсан өдрүүд үргэлжилж байна. Харин гишүүд нутаг нугаараа амарч, айраг цагаа эргүүлж яваа. Гэвч хөшигний ард нөхөн сонгуулийн асуудал хамгийн хурцаар яригдаж буй. МАН-аас Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгуульд ямар хүмүүсийн нэр яригдаж, хэн хэн амбиц гарган зүтгэж байгааг хүргэж байна.

-СОНГИНОХАЙРХАН: Х.БАТТУЛГА, Д.ДАГВАДОРЖ НАРЫН НЭР ДЭВШИХ ЭСЭХЭЭС ШАЛТГААЛЖ ӨРСӨЛДӨГЧ ТАВИНА-

Сонгинохайрханы тойрогт одоогоор МАН-аас тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн нэр яригдаж байна. АН-аас чухам хэн нэр дэвшихээс шалтгаалж өрсөлдөгчөө тавих үндсэн тактиктайгаар анирдан хүлээж байгаа юм. Намын тамгаа атгах нүүдэлтэйгээр Х.Баттулга эл нөхөн сонгуульд орж ирнэ гэгдэж буй. Мөн Асашёрюү Д.Дагвадорж ч нэр дэвших амбицтай. Тэд нэр дэвшчихвэл МАН Н.Алтаншагайг тэдний өөдөөс тавиад барах уу гэдгээ дахиад бодно гэсэн үг.

Н.АЛТАНШАГАЙ: Түүнийг нөхөн сонгуульд сойж, цаашлаад нэр дэвшигчээр зүтгүүлж буй хүн бол Хотын мээр Д.Сумъяабазар. Н.Алтаншагайг дүүргийн Засаг дарга болгосон хүн ч тэр. 2020 онд дүүргийн иргэдийн төлөөлөгч болоод ирэхэд нь аравдугаар сард Засаг даргаар томилсон байдаг. Нийслэлийн МАН-ын улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, хотын намын хорооны дэд дарга хүртэл ажилласан. Ерөнхийдөө намд зүтгэдэг хурган дарга нарын нэг юм.

Түүнчлэн Сонгинохайрханд Д.Сумъяабазарын хүн гэгддэг хотын орлогч Ж.Сандагсүрэн, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, С.Мөнхчулуун нар өрсөлдөхөөр горилж суугаа юм.

-ХЭНТИЙ: Н.ГАНБЯМБА, Б.ЭНХБААТАР НАРЫГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТООЧИГЛОЖЭЭ-

Н.ГАНБЯМБА: Нөхөн сонгууль бүрээр Н.Ганбямбын нэр зоолттой яригддаг. Тэрбээр хүүгээ Монголбанкны арилжааны банк хариуцсан дэд захирлаар томилуулах тохироотойгоор Засаг даргын суудлаа өгч байсан гэгддэг. Одоогийн нөхөн сонгуульд ч өөрийгөө зүтгүүлэх амбицтай. Аймгаа хэдэн жил атгасан болохоор нам өөрийгөө боломжийн нэр дэвшигч гэж үнэлдэг. Гэхдээ намын томчуул түүнийг тоох эсэх нь эргэлзээтэй ч, хүчтэй өрсөлдөгч болж чадна гэдэгтэй нь маргаж чадахгүй байгаа.

Б.ЭНХБААТАР: У.Хүрэлсүхийн туслахаас МИАТ-ийн дэд даргаар томилогдож, улмаар Ц.Анандбазараас 500 сая төгрөгийн авилга авсан гэх хэрэгт шалгагдсан нэгэн. Сайн ахын нөлөөгөөр хэргийг нь АТГ замхруулсан ч, сонгогчид тийм амархан мартахгүй. Нэгэн үес МАН-ын Хүний нөөцийн асуудал эрхэлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн цикл хугацаанд огцомхон өндрөө авч, эдүгээ намынхаа Нарийн бичиг болтлоо томорсон. Хэнтийд ахынхаа нөмөр нөөлөг дор зүтгэх магадлалтай хүний нэг болж байна.

-САНААРХАГЧДЫН БҮЛЭГ: Д.ГАНТУЛГА, Л.БАТЖАВ НАР “БИЕЭ ТООЖ” ЗҮТГЭНЭ-

Ц.ИДЭРБАТ: Хэнтий аймгийн засаг дарга. МАН-ын төв штаб дотроо ч тэр Хэнтийн нөхөн сонгуульд ялах магадлалаар Ц.Идэрбатыг нэрлэж байгаа аж. Гэвч яг тулахаар Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ илүү У.Хүрэлсүхийн нөлөө эл тойрог дээр хүчтэй ажиллахаар байгаа нь нууц биш. Тэр гол нь Ц.Идэрбатыг дэмжих үү гэдэг эргэлзээ байгаа юм.

Д.ГАНТУЛГА: Олон нийт ч, намынхандаа ч эс тоогдох тэрбээр өөрийгөө тоож нэр дэвших амбиц гаргаж яваа залуусын нэг. Д.Амарбаясгаланд ч, намынхаа томчуулд ч агсам тавьж буй гэх. Тэрбээр хэцүү нэртээс батлан даалтаар суллагдаж, намаас өгсөн байранд чимээгүйхэн хэдэн сар болоод эдүгээ ил гарч, Хэнтийн сонгуулиар амьсгалах болов. Гэвч эцсийн мөчид түүнийг МАН нэр дэвшүүлэхгүй гэдэг нь өнөөдрийн өдрүүдэд ил уншигдахаар логик юм.

Л.БАТЖАВ: Өөрийгөө голохгүй зүтгүүлж яваа хүмүүсийн нэг. Нөхөн сонгуульд зүтгэсэн нь анхных биш. 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр зэхэж тойрогтоо маш их хөрөнгө мөнгө хаясан ч МАН-д элсэн, У.Хүрэлсүхэд дагаар орсон. Тухайн үедээ У.Хүрэлсүхийн тойргоос сайн дураараа зайлж, замыг нь засах замаар МАН-д худалдагдсан гэгдэж байв. Бүр ХЗДХ-ийн дэд сайдаар шагнуулна ч хэмээгдэж явлаа. Гэвч У.Хүрэлсүх МАН-ын үнэмлэх гардуулаад, хөшигний ард амласан томхон суудлаа мурьсан гэгддэг. Муриулсан Л.Батжав дахин гарч ирж, “Шавар” хаана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 11, 2021 08:57

Битүү �##�даа.

Зочин
Зочин
8 сар 11, 2021 09:55

Давгадорж гөлөг �######�аа.

Зочин
Зочин
8 сар 11, 2021 13:05

Бандааш гантулга яасан ичдэггүй дух вэ!

Зочин
Зочин
8 сар 11, 2021 13:18

danbdaaaash ischeesei

Зочин
Зочин
8 сар 11, 2021 13:18

ene ugasaaa shaal sonin yum boloh yum bainldaa dandaa shahaaa

Зочин
Зочин
8 сар 11, 2021 13:19

haraal ideesei shaal teneg humuusiigee ta nar tgeel songoih bhda

Зочин
Зочин
8 сар 11, 2021 13:19

zugeer shaal teeneg yum bn

Зочин
Зочин
8 сар 11, 2021 13:19

ed nar dandaa tom darga nariin tsunh barigch nar

Иргэн
Иргэн
8 сар 11, 2021 14:29

Улс эх орноо биш хувийн амбицаа хөөцөлдсөн хөрөнгө мөнгөтэй луйварчид л УИХ-д суух гээд үхэн хатан чичрээд дайраад байх болж дээ! Эднийг болж өгвөл сонгож болохгүй л юм байгаа юм! Эд нар бидний төлөө биш улсаа худ�##�даж хөрөнгөө арвижуулж төрийн �##�быг төрлийн �##�ба болгож унагахаар нөхдүүд шүү!

Зочин
Зочин
8 сар 11, 2021 14:37

МАН АН л биш шүү. Хууртагдаж дуу�####�ггүй ард түмэн одоо өөр сонголт хийгээрэй

Зочин
Зочин
8 сар 11, 2021 14:43

Оросыг, Баттулгыг шүүмжилдэг байсан Болормаа сэтгүүлч �##�агдсан, Баттулгын төмөр замын бантанг аудит хийж байсан ЗТЯ-ны мэргэжилтэн з�##�уу Баттулгын �##�уурчин Махб�##�ын гарт зэрлэгээр �##�уулсан, Оросыг шүүмжилж гуравдагч хөршийн хөрөнгө оруул�##�таар мега төсөл эхлүүлж Монголыг хөл дээр нь босгох гэж байсныхаа төлөө М.Энхсайхан хилс хэрэгт гүтгүүлж шоронд суулаа. Энэ хооронд Баттулга Зүүнбаян руу ямар ч үр ашиггүй төмөр зам тавиулж өдгөө монголчууд нүүрсээ машин дээр ачиж хил дээр оочерлох зуур оросууд төмөр замаар нүүрс хятад руу гаргаж зорилгоо биелүүлжээ. Монгол ялагдсан. Монгол одоо урвагчдыг гэсгээх хэрэгтэй.

Зочин
Зочин
8 сар 11, 2021 14:44

Жанхуу л биш шүү...

Ponpon
Ponpon
8 сар 11, 2021 22:39

D.Gantulga iigaa demjinee hentiid uls toriin bohir togloomiin zolios bolson zaluu ugaasaa devshvel yalalt avaad l irne harj bgaarai odoo tsagt humuus yumnii uchir oilgodog bolson shuu dee

Zochin
Zochin
8 сар 12, 2021 10:26

Oor ner tsever humuus oldoggui uym bh daa

Zochin
Zochin
8 сар 12, 2021 15:22

MAN s hen ch baisan garna AN s hen ch baisan garahguiee battulga bol buur garahgui haana bna ter 60 terbumiig shiidsen ni haana bna shudarga huuli togtooh ni haana bna ter offshor oruulj ireed ur shir daraad ugsun ni buur esergeeree shudarga yosnii tuluu yu ch hiisengui buuhdaa songuulid beldej baahan zevtei tumur taraaj naahan general tsol olgoj heseg bulgiinhee hulgaichuudiig urshuuguul z##lsan iim amitand zahialgaar magtagch nar l itgedeg bhdaa

Зочин
Зочин
8 сар 12, 2021 17:59

Уг нь яригдаж буй хүмүүс дотроос боловсрол, мэдлэг, чадварын хувьд Гантулга нь хамаагүй илүү. Даанч маш муухай хэргээр шоронд ороод гарсан нэрээ цэвэрлэж чадаагүй. Аймгийн даргаар ажиллаж буй Идэрбат нь нөгөөдүүлээсээ арай чүү дээр юмаа даа. Гэхдээ �##�ь нь ч биш л байна даа. Энхбаатар бол цэвэр Хүрэлсүхийн хүн. Яагаад гэвэл Хүрэлсүхийн мөнгөний бохир ажлыг нь морь нохой мэт зүтгэж хийдэг. Түүний дундаас нь өөрөө юм унагаадаг л чадвартай байх, өөр түүнд мэдэх юм байхгүй дээ. Ийм л хүмүүсийг толгой дээрээ з�##�чихаар чинь яаж урагшлах вэ дээ?

Зочин
Зочин
8 сар 12, 2021 18:14

сонгинохайрханд одоогийн засаг дарга нь арай дээр хүн байна лээ. бас хүний зовлон ойлгодог л бололтой хүн шиг санагдсан

Зочин
Зочин
8 сар 14, 2021 07:09

Нэр дэвших хүмүүс орон нутагтаа ажиллаж үзээгүй хүмүүсээс сонго гэх юм. Ядаж орон нутаг гэж юу вэ гэдгийг ойлгодог хүн байгаасай.

Зочин
Зочин
8 сар 15, 2021 01:28

Iderbat ni hamaagui deer yum bna. Hentiinhen dewshwel demjine. Ner tsewer nutag orondoo hundlegdsen er hvn dee. Hiisen ajiltai heleh ugtei zaluu. Daanch uuruu dewshihiin boluu daa

Зочин
Зочин
8 сар 15, 2021 10:57

МАНгарууд хуулийг уландаа гишгэж улаан хувцасаа ичихгүй өмсөөд сурт�##�чилгаа хийсээр л

Зочин
Зочин
8 сар 17, 2021 12:21

энч одоо Монголд арай танагтай нэр нүүртэй, арай гайгүй боловсрол мэдлэгтэй аавын хөвгүүд охид �##�га болчихсон юмуу

Холбоотой мэдээ

Back to top button