ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

КОВИД-19 тахлын үед мэндэлсэн хүүхдүүдийн IQ бага

АНУ-ын мэргэжилтнүүд судалгаа хийж, тахал өвчний үед мэндэлсэн хүүхдүүдийн IQ түвшин доогуур байгааг харуулжээ. Тэд коронавирусийн тархалт дэгдэхээс өмнө мэндэлсэн хүүхдүүд шиг хэл ярианы, танин мэдэхүйн болон булчингийн чадвар нь тиймч өндөр биш аж. Энэ талаар “Гардиан” /The Guardian/ мэдээлэв.

Эдгээр чадвар нь хүүхэд мэндэлснээс хойшхи эхний жилүүдэд илэрдэг ба ялангуяа танин мэдэхүйн чадвар нь идэвхитэй хөгждөг. Харин цар тахлын үед сургууль, цэцэрлэг ажиллаагүй, бүх тоглоомын талбай хаагдаж, эцэг эхчүүд байнга стрессийн дунд байсан тул хүүхдүүдийн амьдрал ч тэр хэрээрээ эрс өөрчлөгдсөн.

Судлагааны багийн ахлагч Шон Деони хэлэхдээ, бага насны хүүхэд гадаад ертөнцтэй бага харьцах нь тэдэнд сөргөөр нөлөөлдөг гэв. Цар тахлаас өмнө гурван хүртэлх насны хүүхдийн хөгжлийн дундаж үзүүлэлт 100 орчим оноотой байсан бол одоо энэ  үзүүлэлт  бараг 78 болтлоо буурсан аж. Дээрхи судалгаанд Америкийн Род-Айленд мужид амьдардаг 672 хүүхдийг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан бүх хүүхэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй, мөн хөгжлийн бэрхшээлгүй байсан аж.

Дээр дурьдсан үзүүлэлтүүд ингэж буурсан гол шалтгаан нь хүүхдийн хөгжлийг өдөөх гадаад хүчин зүйл байхгүй, олон хүүхэдтэй тоглож нийгмийн харилцаанд орохгүй зөвхөн гэртээ байсантай холбоотой хэмээн судлаач Деони онцлов.

Одоогийн байдлаар шинжээчдийн хийсэн судалгааны үр дүн хэдий хэр хугацаанд үргэлжлэх эсэх нь бас тодорхойгүй байгаа юм. Ямартай ч, хүүхэд мэндэлснээс хойшхи эхний жилүүд ямар байхаас цаашдынх нь хөгжлийн үндэс суурь тавигдах нь тодорхой гэдгийг судлаачид баталж байгаа юм. Тиймээс, ирээдүйд хөгжлийнх нь явцад ямар нэгэн гажуудал, алдаа гарвал засахад тун бэрхшээлтэй болно гэдгийг эцэг, эхчүүдэд анхааруулж байгаа юм. Үүнтэй уялдаад, хүүхдийн хөгжил, төлөвшил, танин мэдэхүйн чадварыг дээшлүүлэхийг хүсвэл аль болохоор багаас нь олон хүүхдүүдтэй тоглуулж, нийгмийн харилцаанд оруулж байх нь зүйтэй.

(Эх сурвалж: planetanovosti.com)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button