ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Шотланд: Хөл хорионы үеэр архинаас болж нас барсан хүмүүсийн тоо дээд амжилт тогтоов

Шотландад өнгөрсөн онд архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан тохиолдол сүүлийн хэдэн арван жилтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан талаар Их Британийн “The Independent “ сонинд мэдээлэв.

Сонинд мэдээлснээр, 2020 онд Шотландад архины улмаас 1,190 хүн нас барсан гэж бүртгэгдсэн нь 2008 оноос хойших дээд амжилт юм. Энэ тоо 2019 онтой харьцуулахад 17 хувиар өссөн аж.

Шотландын Эрүүл Мэндийн сайд Мари Тодд хэлэхдээ, коронавируст цар тахлын үед хөл хорио тогтоосноор хүмүүс архи, согтууруулах илүү ихээр хэрэглэсэн гэнэ.

“Хэдийгээр Шотландад архины нийт хэрэглээ 2020 онд буурсан хандлага ажиглагдсан боловч цар тахал өвчин дэгдэхээс өмнө архи их хэмжээгээр хэрэглэж байсан хүмүүс хөл хорионы үеэр архийг улам их хэрэглэсэн болохыг янз бүрийн судалгаагаар баталжээ. Иймээс цар тахлын улмаас орон байрны архидалт ихэссэн аж.

(Эх сурвалж: interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button