Нийгмийн

С.Баярцогтыг өнөөдөр суллана



Гурван шатны шүүхээс гэм буруутай хэмээн үзэж 4.8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байсан С.Баярцогтод холбогдох хэргийг өнгөрсөн сарын 19-нд Дээд шүүхээр дахин хэлэлцэж, хэргийг нь прокурорт буцаагаад байна. Ингэснээр хэргийг нь эхнээс нь шалгахаар болсон. Тэгвэл өнөөдөр түүнийг батлан даалтаар суллахаар болжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар С.Баярцогтын 4 жил 8 сар хоригдох ялыг хэвээр үлдээж, Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасан юм.

Улмаар С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна гэж хоёр  шүүгч тусгай санал гаргаснаар эл хэргийг Дээд шүүхээр дахин хэлэлцэж, С.Баярцогтын хэргийг тусгаарлаж, прокурорт буцаасан юм.Харин Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасан билээ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 20, 2021 13:56

За олон хувьсагчтай тэгштгэлээ яриад шуугч нарын толгойг 360° эргуулж хэргээс мултарах нь дээ ийм заваан шуух засл�##�тай бид яаж амьдраад байна даа ардын хуухэд 5 10 сая хохиролтой олон жил авдаг эд яахаараа улс орноо хохируулчихаад бага ял авдаг бур тийм тогтолцоотой болцийн байна л даа энэ чинь ариун явд�##� уу эд нар ардчил�##� гэж энийг хусээд байж бид ийм ардчил�##� хусээгуй л юмсан

хөөж гаргая
хөөж гаргая
8 сар 20, 2021 14:23

ЗГ авлигатай тэмцэх комисс байгуулаад байсан. АВЛИГАтай тэмцэх ёстой хууль, хүчний байгууллагууд АВЛИГАД бүрэн идэгдээд байна. Гавъяат шүүгч нь бусад шүүгч нараа тойруулаад АВЛИГА хувааж байсан шүү. ШҮҮГЧ, ПРОКУРОРуудын эгнээг цэвэрлэхгүй бол АВЛИГАтай тэмцэх ажил цаасан дээр л үлдэнэ шүү. ИХ цэвэрлэгээ хийхээс яагаад имээгээд байна вэ? ТӨРийн гурван өндөрлөг ҮАБЗ ийн шийдвэр гаргаж ИХ цэвэрлэгээг эхлүүлээч.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button