ДЭЛХИЙНийгмийн

Тайвань өөрийн гэсэн “COVID-19”-ийн эсрэг вакциныг гаргажээ

“Medigen Vaccine Biologics” хэмээх Тайванийн компани коронавирусийн эсрэг вакциныг даваа гараг /2021.08.23/-аас эхлэн гаргаж эхэллээ. Вакцины анхны тунг хийлгэсэн хүмүүсийн нэг нь Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь болов.

Долдугаар сарын 19-нд Тайванийн Засгийн газар коронавирусийн эсрэг вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхийг нь “Medigen Vaccine Biologics” компанид зөвшөөрсөн. Вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатанд оролцсон сайн дурынханы 95,5 хувьд нь эсрэг биет үүсгэгдсэн аж. Харин, судалгааны гурав дахь үе шат одоогоор хийгдээгүй байгаа юм.

Тайванийн эмийн зохицуулалтын газраас 20-иос дээш насны хүмүүст “Medigen Vaccine Biologics” компанийн боловсруулсан вакциныг  яаралтай хэрэгцээнд гаргахыг зөвшөөрчээ. Вакциныг 28 хоногийн зайтай хоёр удаа тарих юм.

Өөрийн вакциныг гаргахаас өмнө Тайваньд “АстраЗенека” /AstraZeneca/”, “Модерна” /Moderna/ вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглаж байсан юм. Мөн тус арал дээр Хятадын “Фосун Фарма” /Fosun Pharma/ компаниас Германы “BioNTech” компанийн гаргасан вакцины эхний хэсгийг хүлээн авах юм байна.

Долоо хоногийн өмнө, Тайванийн “United Biomedical” гэх өөр нэг компанийн боловсруулсан коронавирусийн эсрэг вакциныг яаралтай горимд хэрэглэх хүсэлтийг Тайванийн зохицуулагч хүлээн авахаас татгалзжээ. Татгалзсан шалтгаан нь вакцины эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатанд хангалттай хэмжээний эсрэг биет үүсгэхгүй байгаа судалгаа гарсан аж. (Эх сурвалж: rambler)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-24 12:36

Тайвань улс хятад хүмүүс. Гэтэл тэд хятадын вакциныг авахгүй гэдэг. Дандаа барууны вакцин авч хэрэглэсэн байдаг. Одоо өөрсдөө вакцин бүтээсэн. Яагаад хятад вакцин авахгүй байгаа гэхээр түүнд итгэдэггүй гэсэн. Хятадуудын мөсийг Тайванууд сайн мэдэж байгаа. Гэтэл Монголчууд хужаа вакцин ард түмэндээ шахаад коронагийн хaлдвар улам ч нэмэгдэж, хавдартай хүмүүс нь олшрох болсон. Авилгач дарга нар ингэж л улс орноо aлж байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button