Нийгмийн

Буцалтгүй тусламжаар сурдаг оюутнуудыг цөөлөхгүй, бүгдэд олгоно

БШУЯ-аас өнөөдөр мэдэгдэл хийсэн юм. Энэ үеэр их сургуулийн холбогдолтой олон асуудлаар мэдээлэл өгсний нэг нь буцалтгүй тусламж байв. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ,

“Боловсролын зээлийн сан алдагдалтай байгаа. Энэ сангаас нийт оюутны 11 хувь нь л зээл, тэтгэлэг авдаг. Энэ хувийн нэмэгдүүлж ирэх жилээс нийт оюутны 30 хувь нь авдаг хүртээмжтэй болгоно.

Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж бүгдийг нь яг өмнөх шигээ хэвийн олгоно. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг 6.1 мянга гаруй сурагч байдаг. Тэдгээр оюутанд бүгдэд нь олгодог журмынхаа дагуу олгоно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button