Улс төрийн мэдээ

Монголчууд япончуудаас буцалтгүй тусламж авсаар л...

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад айлчилж яваа. Айлчлалын үеэр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл болон Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэл төсөл хэрэгжүүлэх аж.

Нарийвчилбал, 270 сая иенээр ус зайлуулах шугам хоолой цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах бол 275 сая иенээр агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмж нийлүүлнэ гэв.

Түүхийг харвал, Япон болон Монгол Улсын хооронд 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр димпломат харилцаа тогтоосон билээ. 1977 оноос эхлэн Япон улсын Засгийн газраас манай улсад анхны зээл, буцалтгүй тусламж олгож эхэлсэн бөгөөд үүнээс хойш 1989 оноос хойш жил бүр тус улсын Засгийн газар Монголд тасралтгүй жил бүр зээл болон буцалтгүй тусламж өгсөөр иржээ.

Тухайлбал, 37 удаагийн буцалтгүй тусламж дотроо 17 удаагийн хөнгөлөлттэй зээл, олгосон байна. Монголд хамгийн их буцалтгүй тусламж олгосон дипломат харилцаатай улс бол Япон. Бид өнөөдөр хамтын ажиллагааны 48 жилийн хугацаанд тус улсаас үргэлжид зээл, тусламж авч ирсэн бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тусламж хүртэгчийн буухиаг ийн үргэлжлүүлсэн хэвээр л байна.

Өнөөдөр манайд тулгамдаад буй агаарын бохирдлын асуудлыг урдаа барьж олон улсын байгууллага, гадны улс орнуудаас авсан зээл тусламжуудын дүн гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах хэмжээнд бүрэн хүрэлцэхээр тоо бий.  

Нийслэлчүүдийн зовлонг урдаа барьж авсан зээл тусламжаа ил тод шилэн байдлаар тайлагнадаг баймаар байна.

Монгол Улсад Япон Улсаас өгсөн зээл тусламжуудын дүн /сая иенээр/

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Наран
Наран
3 сар 8, 2025 01:51

Оджарг�##�аар тэтгүүлэж заваа дамдинаар даатгагдсан казиночин б�##�дигар авгай .

Тод
Тод
3 сар 8, 2025 05:10

Ичиж үхмээр улс шүү. Өөрсдөө юм хийхгүй , Ардчил�##�аас хойш �##�гаа тосдог л ажил хийж байна!

Зочин
Зочин
3 сар 8, 2025 06:51

АНУ Украйн хоёрын одоогийн байд�##� манай улсад ирэхэд ойрхон байна даа Япон чинь газар нутаггүй тэй адил улс шүү дээ, яах гээд гуйлгачин царайлаад явдаг юм бэ , идсэн уусан хулгайч нарыг баривчилж авч ирээд хөрөнгийг нь хураагаад өр ширнээсээ гараад, улс орноо зөв замаар хурдтай хөгжилд оруул�##�даа нэг л их том бодлого тодорхойлогчид л мануухай царайлаад суух юм , Монгол улсын сэргэх мөхөх нь дээр суугаа хэдэн жүжигчид болох улс төрчидтэй гарцаагүй холбоотой ,тийм учир ажилла сэтгэ, битгий өр тавиад яваад бай , та нарын үр хүүхэд удам судар чиньүеийн үед муугаар хэлэгдэхгүй, үхсэн хойно чинь яс өндөлзөхгүй байгаасай

Нэргүй
Нэргүй
3 сар 8, 2025 09:07

ЭНЭ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ХААГУУР ОРООД АЛГА БОЛДОГ БОЛО ОО ЭНЭ НӨХДҮҮД ИДЭЖ УУГААД ТАНСАГЛААД ДУУСДАГ БАЙХ ДАА МУУСАЙН ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН ХУЛГАЙЧ НАР

Зочин
Зочин
3 сар 8, 2025 23:17

Шинэ нисэх онгоцны бууд�##� бол хамгийн дампуу төсөл. Ийм дампу төсөлд ахиж мөнгө авахаа боль. Наад гэрээгээ өөрчил. Монгол эх орондоо байж гадны өөдөөс ганц үг хэлж чадахгүй яасан арчаагүй төр вэ? Яагаад Буянт-Ухаагаас дотоодын нислэг хийж болохгүй гэж? Яагаад үүнийг Япон т�##� хориглоод байгаа юм???

Холбоотой мэдээ

Back to top button