СПОРТ
ПАРАЛИМП: Жүдоч А.Мөнхбат ялагдаж, дагах барилдаан хийнэ

Япон улсын нийслэл Токио хотноо наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд “Токио-2020” зуны Паралимпын XVI наадмыг зoхион байгуулна. Тус наадамд 168 улсын Үндэсний паралимпын хороо/ҮПХ/-ны 4400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Токио 2020 паралимпын жүдо бөхийн төрөл өнөөдөр эхэллээ.
Энэ төрөлд манай улсаас гурван тамирчин оролцож буй бөгөөд 66 кг-ын жинд жүдо бөхийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер А.Мөнхбат нэгдүгээр тойрогт Австрали улсын тамирчинтай оноолт таарч, цэвэр ялсан.
Тэгвэл хоёр дахь тойрогт цэвэр ялагдаж, дагах барилдаан хийхээр боллоо. Тэрбээр чансаагаараа дэлхийд VII байрт эрэмбэтэй. Хараагүйчүүдийн дэлхийн наадмын алт, мөнгөн медальтай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай тамирчид мед�##�ь авч нэг Засгийн газрыг �##�майруулаасай