Нийгмийн
Спорт урлагийнханд, бөхчүүдэд цэргийн цол ОЛГОДОГГҮЙ болно
“Цэргийн цол олгох журам”-д өөрчлөлт оруулахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн байна.
Монголд цэргийн цолыг хавтгайруулан олгох явдал гаарч, хэрээс хэтэрсэн. Амжилт гаргасан спортынхонд, бөхчүүдэд, урлагийнханд гээд баруун солгойгүй цэргийн цолыг хавтгайруулан олгодог. Иргэд, олон нийт ч үүнд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл журамд өөрчлөлт оруулснаар энэ байдал өөрчлөгдөх ажээ.
Угтаа бол ЦЭРГИЙН ЦОЛ бол зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд албан тушаалын байдал, цэргийн болон тусгай бэлтгэл, зэвсэгт хүчинд алба хаасан хугацаа, байгуулсан гавьяанд тохируулан тэдэнд тухайлан олгодог цол.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туйлын зөв шийдвэр болно! Олимп болон дэлхийгээс медаль авсан зарим тамирчдад насаар нь өндөр цалинг сар бүр олгодог явдлыг таслан зогсоо!
Баянгол дүүргийн онцгойгийн даргаар саяхан намын Наранмандах гэж нөхөрийг томилсон галд битгий л шавхайч туулж үзээгүй байхад нь шууд хурандаа өгсөн яана вэ???? МАН намын ажил хийж явсаар энэ шүү дээ. Ийм хүмүүс олон байгаа та нар наанаа худлаа ингэж яриад цаанаа өөрсдөө жагсаалд алхаж ч үзээгүй суганы үснүүддээ цол өгдөг шүү... ичэхгүй дайчилгаагаар хурандаа цол авсан гээд ..,... байгаа юм даа.
Зөв шийдвэр гарч байгаа нь талархууштай, цэрэг, цагдаагийн анги, байгууллагад ямар ч ажил хийдгүй сул цалин авдаг тамирчид олон бий.
Хурандаа цол бол цэргийн хүний мөрөөдөл байдаг. Үндсэн сургуулийг нь төгсөж нэгэн насаараа ажиллаж алба хаасан хугацаа, байгуулсан гавьяанд тохируулан тэдэнд тухайлан олгодог юм.
Гэтэл амжилт гаргасан спортынхонд, бөхчүүдэд, урлагийнханд цэргийн цолыг хавтгайруулан олгодог асуудлыг зогсоож олгосон цолыг хураахгүй бол захын ноцолддог нөхөр хурандаа цол зүүчихсэн гангарчихсан онигоо яриад л хүнд таалагдах гээд явж байна. Жишээ нь: Үндэсний бөхийнхөн. Зах замбараагүй бөхөнцөр нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй.