Нийгмийн

Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам төв аймгийн нутгаар дамжин өнгөрлөө

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 2021 оны наймдугаар сарын нэгнээс Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт хүртэл 1100 км туулж есдүгээр сарын 17-нд барианд орохоор гүйж байгаа билээ.

Түүнийг Төв аймгийн Зуунмод хотоор дайран өнгөрөх үед аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа Т.Төмөрчөдөр даргатай хамт олон, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн удирдлага, бие бүрэлдэхүүн угтан авч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн Цагдаагийн газрын тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Зуунмод сумын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэн өнгөрүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button