Ц.Ганхүүгийн гэрээс 200 сая төгрөгтэй тэнцэхүйц доллар, валют хураажээ

АТГ-аас Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн гэрт нэгжлэг хийжээ. Улмаар их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан талаар өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Ц.Ганхүүгийн гэрээс гадна хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрт мөн нэгжлэг хийсэн гэнэ. Түүнчлэн нэгжлэгээр Ц.Ганхүүгийн гэрээс 200 сая төгрөгтэй тэнцэх доллар, юань, валют гарч ирснийг хураажээ.
Түүнийг ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгуулсан гэх хэрэгт холбогдон, ийн шалгуулж эхэлсэн бололтой.
Тодруулбал өөрийн төрсөн хүү болох Ганхүүгийн Батболдын гүйцэтгэх захирлаар ажилладаг, 2006 онд байгуулсан, өөрийн 50 хувийн эзэмшлийн “Инэл” компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосон бололтой. Улмаар тус компани Зайсангийн аманд “Инэл Зайсан виллаж”, “Чариот Резиденс”, “Морьтон Резиденс” хотхоныг барьсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ компанийн бас нэг хувьцаа эзэмшигч нь Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяа. “Инэр” компанийн хувьд лангуу түрээслүүлэх, гадаад худалдаа, аялал жуулчлал, барилга угсралтын ажил гүйцэтгэдэг юм байна.
Түүнчлэн Ц.Ганхүүгийн ХОМ-д бүртгэл бүхий Анима Интэрнэшнл компанийг мөн эхнэр, хүү нь хувьцаа эзэмшиж, ажиллуулдаг бөгөөд барилга угсралт, гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юу гээчийн муухай их хөрөнгөтэй амьтан бэ?
Ugaasaa ashig sonirholn buhii hun baisan bn shdee. Inel bol Ali ertnii kompani
90 онд Хятад Орос хоер улсын хооронд том ганзагчин байсан даа…намайг дэрэмдүүлчээд явж байхад их тус болсон хүн дээ…Барс зах дээр гурил будаа зөөж бөөнддөг байсаныг мэднээ…
Миний мэдэхийн төрөөс төрсөн тэрбумтан лав биш. Мэрэгжлийн өндөр чадвартай, сайхан сэтгэлтэй хүнлэг хүн дээ…
Yamar mundag hudulmurch ger bul ve. Amjilt husye!
Mongol ylsiin bag horoo zasag darga tamgiin darga aimgiin zasag darga ernu byh turiin hyyli hychenii baigyylagyydiin darga nariin ger oron alban baigyylag bolon hamaaral byhii hymyysiig shalagah negchih tsag bolsoon herees hetersen avilagiin yyrhinyyd baigaa.Yalan gya hesegiin tuluulucghid avtiin tsagdaa bolon baigal hamgaalagchid aimag symadiin zasag darga nar yneheer mash hyrdan hurnguchij bna.Aimag byriin tsagdaagiin hyrandaa nar tsergiin anga syrgyyli baigyylagiin nyarav aj ahyin orlogch darga ded optseryydiig bygediig ni shalgah heregtei mash ih bayachij bna.Symdiin emnelgiin joloochid angiin darga nariin joloochid mash ih selbeg hydal ynen evdersen nertei hyvidaa avj bna.