Нийгмийн

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг нэг сар цагдан хорилоо

Засгийн газар Авлигатай тэмцэнэ хэмээн ажлын хэсэг байгуулснаас хойш АТГ-ын баривчилгаа эрчимжээд байна. Тухайлбал, ХӨСҮТ-ээс л гэхэд хоёр албан тушаалтныг баривчилж, шалгаж эхлээд буй.

Тодруулбал, энэ сарын 25-нд ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэрээс нь саатуулж, баривчилсан.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд хуулийн хүрээнд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулсан аж. Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчыг ажилд оруулах нэрээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт татан шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байна. И.Орхоны хувьд ХӨСҮТ-д 15-аас дээш жил ажиллаж байгаа юм байна.

Түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа хуулиараа өнгөрсөн баасан гарагт дууссан бөгөөд түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн.

Тэгвэл цагдан хорионы шүүх хурлаас түүнийг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорихоор болсныг эх сурвалж мэдээллээ.  

-С.ЭНХЗАЯАГ 48 ЦАГИЙН ХУГАЦАА ДУУСАЖ, СУЛЛАЖЭЭ-

Мөн өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг мөн л шөнө гэрээс нь баривчилсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, хувийн лабораториудад хийсэн PCR шинжилгээний хариуг шуурхай гарган өгч, авлига авдаг байсан байж болзошгүй юм байна.

Тэгвэл түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа дуусаж, прокуророос түүнийг суллаж, таслан сэргийлэх өөр арга хэмжээ авчээ.

С.Энхзаяагийн хувьд ХӨСҮТ-д мөн л 20-иод жил ажиллаж буй, дархлагдсан албан тушаалтан. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-08-30 10:49

Orhnoo ajild hun awahdaa yagaad awilga aw gedgiig medehuu awilga ugsun hun chamd ugsun munguu erguulj olohiin tuld awilga nehej irgediig zowoodog yum

Asics Сү Батболдын тавиул нохой Доржханд
Asics Сү Батболдын тавиул нохой Доржханд
2021-08-30 11:53

Яахнав хөөрхийг, авгайгаа зоддог Мөнхбатыг хорьдоггүй атлаа амьдрах гэж яваа ээж хүнийг хорьж яахнав. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гадуур ш�##�гачихаж болдоггүй юм уу. Гэм буруутай эсэх эцсийн шийдвэрийг шүүх гаргана аа.

10 ся
10 ся
2021-08-30 17:44

Нэг хүний 10 саяаар шаасан Гичий

Холбоотой мэдээ

Back to top button