ЭРҮҮЛ МЭНД

Халдварын тоо 4000 дөхсөн ч нас баралт тоогоо алдахгүй байгаа нь ВАКЦИНЫ АЧ

Коронавируст халдварын хоёр дахь давалгаа эхэлж өдрийн батлагдсан тохиолдол 3805 бүртгэгдэж, нас баралт дөрөв бүртгэгдэв. Эл үзүүлэлтийг цахимд шуугихдаа хичээл сургууль цугларлаа, цэнгээний газрууд ажиллалаа, вакцин үйлчлэхгүй байна зэргээр шүүмжлэв. Үнэн хэрэгтээ вакцин үйлчлэхгүй биш хамгийн сайн үйлчилж байгаа юм.

Вакцин хүнийг халдварт огт өртүүлэхгүй байх 100 хувийн хамгаалалт огт биш. Дэлхийн хаана ч тийм шидэт вакцин үйлдвэрлэгдээгүй бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэл, эндэгдлийг бууруулж, хамгаалах үүрэгтэй сөрөг биеийн дархлааг суулгах явдал юм.


Манай улс дархлаажуулалтаараа дэлхийд дээгүүр байгаа бөгөөд дээрх үзүүлэлтээс харвал долдугаарт жагсаж байна. Үүнээс гадна нийт хүн амтайгаа халдварын тоог харьцуулан үзвэл дэлхийн улс орнуудаас тавт цохуулсан юм. Харин нас баралтаар нийт хүн амынхаа 0,49 хувьд буюу дэлхийд хамгийн бага нас баралттай улсуудын тоонд бүртгэгдэв.


Энэ бол цэвэр дархлаажуулалт сайн хийсний гавьяа. Эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүн.

Үүнээс гадна вакцин үр дүн муутай байгаа учраас гурав дахь тунг хийж байгаа гэх. Бүрэн тунд хамруулж дархлаа тогтоосон ч энэ дархлаа эргээд унаж болно. Тэр үед халдвар авах эрсдэлтэй гэж үзэн урьдчилан сэргийлж, хүндрэх эрсдлийг бууруулах гэсэн эрдэмтдийн судалгаат ажлын хариу аж.


Тийм учраас манай улсын Эрүүл мэндийн салбарынхны тэргүүн зорилго болгон ажиллаж буй хүндрэл, эндэгдлийг бууруулахад хийж болох ганц гарц бол дархлаажуулалт байв. Вакцины хувьд вирусээс биднийг хамгаалах хугацаа нь 6-8 сар юм. Тиймээс бидний хийлгэсэн бүрэн тунгийн хамгаалах хугацаа шувтарч, ЭМЯ-аас бүүстэр тун буюу гурав дахь тунг хийж эхлүүлсэн юм.


Эцэст нь хэлэхэд, коронавирусийн аль ч мутациар өвдөхгүй байх боломжтой. Тэр нь хувийн ариун цэвэр бөгөөд, битүү орчинд амны хаалтыг зүүж, гарын ариун цэврийн сахин, дархлаагаа дэмжих явдал юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-09-02 11:54

Энэ чинь хатин магадгүй шүүядаж л хөнгөн өвдөж байх шиг

Зочин
Зочин
2021-09-02 21:07

Үнэн шүү.Вакцины ач .

Холбоотой мэдээ

Back to top button