ДЭЛХИЙНийгмийн

Өмнөд Солонгос: Нэг тэрбум гаруй долларын үнэтэй мансууруулах бодис хураан авчээ

Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагын ажилтнууд нийт үнэ нь нэг тэрбум америк доллараас давсан дээд зэргийн мансууруулах бодис хураан авсан тухай мэдээллээ.

Өмнөд Солонгосын прокурорын газар, Бусаны гааль, БНСУ-ын Үндэсний Тагнуулын Алба, гадаадын зарим байгууллага хамтран хийсэн ажлын хүрээнд илрүүлсэн хэрэг гэдгийг Бусан хотын прокурорын газраас мэдээлэв.

Гэмт этгээдүүд Өмнөд Солонгосыг дамжин өнгөрөх цэг болгон ашиглаж нийт 904 кг гаруй синтетик хиропон (филофон) мансууруулах бодисыг Мексикээс Австрали руу импортлохыг завдсан байна. Тэдгээр мансууруулах бодисыг БНСУ-аас Австрали руу их хэмжээний тоног төхөөрөмжийн хамтаар тээвэрлэх ёстой байсан гэнэ.

Австрали руу чиглэсэн Өмнөд Солонгосоос ирж буй хөлөг онгоцуудын ачаа тээврийн хяналт харьцангуй сул байх хэмээн найдсан хэмээн гэмт этгээдүүд мэдүүлжээ. Мансууруулах бодис хил давуулах гэсэн энэхүү том системд 34 настай Өмнөд Солонгосын иргэн /эрэгтэй/, Австралийн иргэншилтэй түүний хамсаатан гэсэн хоёр хүн холбоотой аж. Энэ нь зөвхөн хоёрхон хүн нийлээд хийчих хууль бус наймаа биш, үүний цаана нэлээд том гэмт хэргийн бүлэглэл, сүлжээ байгаа нь тодорхой гэж үзэж байна.

Өмнө нь, Австралийн эрх баригчид 2019 оны 12 дугаар сараас долдугаар сарын хооронд Өмнөд Солонгосын иргэн хоёр ч Мексикээс удаа 404кг 230гр жинтэй хиропоныг импортолсон нь Өмнөд Солонгост “гацаж” байсныг Австралийн эрх баригчид саатуулж байжээ. Тиймээс гацаанд орсон гэмт этгээдүүд өөр арга зам хайж эхэлсэн аж.

Үүний дараагаар, Казахстан Улсын хууль сахиулах байгууллагууд Солонгост мансууруулах бодис хураан авч, Солонгосын харъяат гэмт этгээдийг баривчилж, түүнд ял тулгасан ба түүний хамсаатныг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ.

Хураан авсан багц нь маш том хэмжээтэй бөгөөд 1 сая 350 мянган хүнд хүрэлцэхүйц хэмжээнийх байжээ. Хар зах дээр байгаа мансууруулах бодисын нийт өртөг 1 их наяд 300 тэрбум вон буюу 1 тэрбум 120 сая америк доллар юм байна. Энэ нь БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудын хурааж авсан хамгийн үнэтэй хар тамхи гэдэгт тооцогдож байна.

(Эх сурвалж: arirangnews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-02 16:31

orchuulga hereg algaa

ҮНЭН
ҮНЭН
2021-09-02 17:38

ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ ХҮН БАС БАЙДАГ ЮМ БАЙХДАА

Холбоотой мэдээ

Back to top button