ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“Facebook” болон “Google” дампуурна

“World Wide Web” буюу “www”-ийг бүтээгч Бернерс-Ли томоохон сүлжээ корпорациуд, тэр дундаа “Google”, “Facebook” тун удахгүй сүйрнэ хэмээн таамаг дэвшүүлжээ.

Сүйрлийн шалтгаан нь мөнгө, эрх мэдлийн төлөөх тэмцэл нэг том корпорацийн гарт төвлөрч, зах зээлд хөдлөшгүй монополь буюу дангаар ноёрхох болсонтой холбоотой байж болно гэжээ.

“Apple”, “Microsoft”, “Amazon”, “Google”, “Facebook”-ийн нийт зах зээлийн үнэлгээ 3,7 их наяд доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны Германы ДНБ-тэй тэнцэж байна.

“Энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт зах зээл дээр нэг компанийн ноёрхол давамгайлахад хүргэдэг бөгөөд сүйрч дампуурахаас өөр сонголт байхгүй” хэмээн эрдэмтэн онцлов.

Интернетийг 1989 онд зохион бүтээсэн компьютер судлаач Бернерс-Ли хэлэхдээ, олон нийтийн сүлжээ, интернетийг үзэн ядалтаа тараах зорилгоор ашиглаж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр ярилцлага өгөхдөө технологи жил ирэх тусам асар хурдацтай хөгжиж байгаа нь “Google”, “Facebook” зэрэг технологийн аварга компаниудад асуудал үүсгэж болзошгүй гэлээ. Түүний бодлоор интернетийн зарим нэг платформ, үйлчилгээний хэрэглэгчдийн сонголт, хүсэлтийг эрс өөрчилснөөр “Google”, “Facebook” сүйрч болзошгүй гэв.

Нэмж дурьдахад, “Cambridge Analytica” зөвлөх компани олон нийтийн сүлжээний 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх хэрэгт нэр холбогдсон “Facebook”-ийн дуулианд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Түүний хэлснээр, энэхүү дуулиан нь олон хүмүүсийн хувьд анхаарал татсан. “Интернетийн өнөөгийн байдалд би сэтгэл дундуур байгаа” гэв.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button