ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Ватикан хоригдлуудад 15 мянган порц зайрмаг хандивлажээ

Ромын Пап лам Франциск Ром дахь “Режина Чели” болон “Ребиббия” шоронгийн хоригдлуудад 15 мянган порц зайрмаг илгээсэн байна.

Ватикан дахь Пап ламын албаны мэдээлснээр, зайрмагийг тус албаны дарга Хамба лам Конрад Краевски хүргэж өгсөн аж.

“Зуны саруудад Төлөөлөгч Элемозинария амралтаа аваагүй, харин сайн үйлсийн аян хийж, өөрийгөө бусдад зориулсан. Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусалдаг. Тодруулбал, хоригдлуудтай уулзсан” хэмээн албаны мэдэгдэлд дурьджээ.

Лам нар өмнө нь хоригдлуудыг Ватиканы музейгээр аялуулж, мөн орон гэргүй хүмүүст тусалж байсан талаар дурьдсан байна.

Есдүгээр сарын 1-нд Пап лам Афганистанд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ч өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

“Бид бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог хариуцлагагүй улс төрөө зогсоох хэрэгтэй. Тухайн орны ард түмний уламжлалыг үл тоомсорлон, ардчилал тогтооно гэдгээ болих хэрэгтэй” гэж Пап лам мэдэгджээ. Гэвч, энэ үг бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үг. Путины үгийг тэр чигээр нь хуулсан байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button