ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

Үнэгүй хооллож, үргэлж цатгалан байх аргаа олсон овсгоотой оюутан

Их Британийн Уэльсийн Кардиффын Их Сургуулийн 25 настай Жордан Видал гэгч оюутан хоёр жилийн турш хоолондоо мөнгө зарцуулалгүй амьдарсан гэнэ. Үнэгүй хооллохын хажуугаар үргэлж цатгалан байх “амьдрах аргаа олсон” овсгоотой оюутан гэгдэж байна.

Суралцах хугацаандаа Видалд түрээсийн төлбөр, шоу цэнгээн, хоол хүнсээ худалдан авахад мөнгө нь хангалттай хүрэлцдэггүй байсан гэнэ.  Ингээд Видал хоолонд мөнгө зарцуулахгүй байхын зэрэгцээ хэзээ ч өлсөхгүй байх арга болж олсон байна. Нэг өдөр Видал орон нутгийн казиногийн тоглогчид буфетэд цугларч хятад үндэстний хоол идэж болохыг олж мэдсэн байна. Тэрбээр казино тоглогчдын жагсаалтад нэрээ бүртгүүлснээр даваа гараг ​​бүр өглөөний дөрвөн цагт казиногийн буфет руу хооллохоор явдаг болсон гэнэ.

“Даваа гараг болгон би гурав дөрвөн аяга лапша, спринг-ороомог, агшаасан будаа, исгэлэн соустай тахианы мах иддэг нь маргааш хүртэл цатгалан мэдрэмж төрүүлдэг” гэж оюутан Видал ярив.  

Мягмар гарагт Видал хичээлдээ сууж, лекц тарсны дараа хотын төвийн гудамжинд байрладаг баар, зоогийн газрууд руу явдаг гэнэ. Учир нь, тэдгээр зоогийн газруудын ажилтнуудыг “найрч” аргандаа оруулаад шинэхэн хоол иддэг болсон байна. Зоогийн газрууд тэртээ тэргүй өдрийн илүү гарсан хоолнуудаа хогийн сав руу хаядаг дүрэмтэй. Оюутны ярьснаар, тэрбээр хоол хүнсээ хангалттай хэмжээгээр цүнхээ дүүртэл нь аваад харьдаг аж. Пүрэв гарагт ч мөн адил аргаар хооллодог гэнэ.  

Баасан гараг болон амралтын өдрүүдэд харин хөнгөн зуушны, түргэн хоолны газарт очиж хоолны үлдэгдлийг хаана хаядагийг нь ажилтнуудаас нь асуугаад баасан, бямба гарагийн орой болгон гэртээ амттай гамбургер, тахианы далавч, шарсан төмсөөр хооллодог юм байна. Үлдэгдэл гэдэг нь хүний идээд үлдээсэн хоол биш, зоогийн газрын үлдэгдэл юм.

Оюутан Видалийн хэлснээр, тэрбээр мөнгөө хэмнээд зогсохгүй хогийн сав руу хаягдах шинэхэн хоолнуудыг “авардаг” гэлээ.

“Хэн ч идээгүй шинэхэн хоолнуудыг хогийн сав руу хаяж байгаа нь намайг үнэхээр бухимдуулдаг. Дэлхий дээр олон сая хүн хоол хүнсний дутагдлын улмаас өлсгөлөнд нэрвэгддэг шүү дээ” хэмээн санаа алдан ярив.

(Эх сурвалж: lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button