АШУҮИС малчин айлын хүүхдүүдийг ирэх сарын 17 хүртэл хичээлээс чөлөөлнө

ШУТИС зуданд өртсөн малчин өрхийн хүүхдүүдэд дөрвөн долоо хоногийн чөлөө олгохоор болсон. Тэгвэл АШУҮИС мөн адил хүсэлт гаргасан малчин өрхийн хүүхдүүдэд гуравдугаар сарын 17 хүртэл чөлөө олгохоор болжээ.
Тодруулбал тус сургууль мэдэгдэлдээ, "Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж, зудын гамшиг үүссэнтэй холбоотойгоор зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болж байна. Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор суралцагчдад гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал малчин өрхийн суралцагчийн өөрийн хүсэлтэд үндэслэн хичээлээс чөлөө олгохоор шийдвэрлэлээ.
Иймд малчин өрхийн суралцагч /төгсөх ангиас бусад/ салбар, бүрэлдэхүүн сургуулийн арга зүйчид чөлөө авах хүсэлтээ бичгээр өгч чөлөөгөө шууд авах боломжтой болохыг мэдэгдэж байна” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хоёр ч сургууль ийнхүү арга хэмжээ авлаа. Тэдэнд м�##�чидын өмнөөс баяр хүргэе. Яг л ийм үед хүн бүл хэрэгтэй байдаг. Ар гэрийхэн нь м�##�ынхаа араас цөхөрч унаж байгаа шүү дээ. М�##�чин м�##�гүй бол их дээд сургуулиуд төлбөргүй болно. Яс юмандаа бол м�##�чид Их дээд сургуулийн нэгэн тэжээгч юм шүү дээ. Энэ хоёр сургуулийн захир�##�ууд зөв менежмент хийлээ. Бусад сургуулийн удирдлага үүнээс санаа аваасай. Ирэх 3,4,5-р сард м�##�чид хөлөөсөө бууна, хүн м�##�гүй гуйвна. Зөвхөн оюутан гэлтгүй төрийн болон хувийн хэвшилд ажилдаг хүмүүс 10 хоногч болтугай хөдөө аав ээж, ах дүү нартаа туслах хэрэгтэй.