ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Болгоомжил: Хакерууд хувийн мэдээлэл дамжуулах USB оролт зохиожээ

Дараагийн удаа та шинэ “USB” оролттой кабель худалдаж авахдаа эсхүл үнэгүй залгуурыг олон нийтийн газар ашиглахдаа таны бичиж буй текстэн мэдээллийг ачаалахгүй байгаа эсэхийг шалгаж байгаарай.

Интернет сүлжээнд гаднаас нь харахад жирийн л нэг кабель мэт харагдавч ухаалаг гар утасны өгөгдөл буюу утсанд байгаа тухайн хүний хувийн нууц мэдээллийг хакерууд руу дамжуулдаг “USB” оролттой кабелийн систем тархаж эхлээд байна.

Ийм төрлийн нууц мэдээлэл дамжуулах кабелийг аль хэдийн их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн байна. Гол зорилго нь хорлон сүйтгэх зорилгоос илүү аюулгүй байдлын судалгааны зорилгоор хийгдсэн гэсэн тайлбарыг өгөөд байгаа аж. Кабель нь дотроо радио модуль болон мини процессортой бөгөөд утсанд нуусан байдаг гэнэ.

Туршилтын явцад “Lightning” кабелийг ашиглан компьютерийн гар /keyboard/-ыг “Mac” компьютерт холботол тухайн хүний компьютерт бичиж оруулсан үг бүрийг алдалгүй унших боломж бүрдсэн байна.

Хакерууд кабелийн мини-компьютерээр ажилладаг “Wi-Fi” сүлжээнд холбогдсоны дараа дурын вэб хөтөчөөс “нууц чип”-ээ ажиллуулж эхэлдэг гэнэ. “Lightning” холбогчийг хөгжүүлэгч америкийн “Apple” компани үүнд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.

(Эх сурвалж: sniperman)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button