ЭРҮҮЛ МЭНД
Өнөөдрөөс 18-аас дээш насны иргэд сайн дураар III тунд хамрагдах боломжтой

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана.
Эдгээр цэгт 69 багийн 350 эмч, ажилтан ажиллан 7,694 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр дээрх вакцины
- I тунд 66,
- II тунд 247,
- нэмэлт сэргээх тунд 1,708 буюу нийт 2,021 иргэн хамрагджээ.
Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Мөн зорилтот бүлгийн буюу 2,825 жирэмсэн эх, 12-15 насны 63,711 (71.7 хувь), 16-17 насны 25,359 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа аж. Ташрамд дурдахад, өнөөдрөөс эхлэн нийслэлийн 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт сэргээх буюу III тунд хамрагдах боломжтой болж байна.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.