ДЭЛХИЙНийгмийнЭРҮҮЛ МЭНД

“COVID-19” уу, ХАНИАД уу

Улирлын чанартай өвчин хүндэрсэн үед томуугийн болон коронавирусийн гэсэн хоёр шинжилгээ өгөх шаардлагатай. Ингэснээр эмчилгээний хамгийн сайн аргыг тодорхойлох боломжтой болно хэмээн эрдэмтэд зөвлөж байна.

“Ханиад, коронавирусийн шинж тэмдэг адилхан байдаг. Хамгийн гол шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх бөгөөд ялгахын тулд коронавирусийн болон томуугийн шинжилгээ өгөх шаардлагатай” хэмээн дархлаа судлаач, аюултай халдварт өвчний мэргэжилтэн Владислав Жемчугов ярьсан байна.

Мөн коронавирус, улирлын чанартай амьсгалын замын томуу томуу төст өвчнийг ерөнхийд нь ижил аргаар эмчилдэг болохыг ч сануулав.

“Эмчилгээ нь ерөнхийдөө төстэй. Аспирин, анальгин, пенталгин гэх зэрэг биеийн халуун бууруулах ямар ч эм ууж болдог. Хамгийн чухал анзаарах ёстой зүйл бол хөнгөн хэлбэрийн халдвар /ханиад эсхүл томуу/ байвал эмчилж эхэлснээс хойш гурав хоногийн дараа гэхэд өвчин намжина” гэдгийг онцлов.

Коронавирусийн халдвар, ханиад хавсрах тохиолдол мөн цөөнгүй тохиолддог аж.

(Эх сурвалж: gazeta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button