ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

“BTS” , “Coldplay” нар хамтран дуу хийхээр болжээ

Долдугаар сард Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг “Coldplay”-гийн шинэ дуунд хамтрана гэсэн цуу яриа гарч байсан ч тухайн үед “Warner Music Korea” болон “Big Hit Music” продакшнууд энэ мэдээнд тайлбар хийж, батлаагүй байсан юм. Тэгвэл  энэ яриа үнэн болох нь ийнхүү батлагдаж, “Coldplay” болон “BTS” нар хамтарсан уран бүтээл гаргахаар боллоо.

Өчигдөр есдүгээр сарын 13-нд “Coldplay” удахгүй гаргах “My Universe” /Миний Ертөнц/ хэмээх сингл цомгийнхоо сурталчилгаа /teaser/-г танилцууллаа. Есдүгээр сарын 24-нд албан ёсоор гарах “My Universe” сингл цомог нь хоёр дуунаас бүтсэн ба CD хэлбэрээр гаргах аж. Дуунаас гадна дан хөгжмийн зэмсэгийн хувилбар ч багтжээ. Цомгийн дотор талын хавтаст “Coldplay”-гийн болон “BTS” хамтлагийн гараар бичсэн дууны хуулбарыг оруулсан гэнэ.  

(Эх сурвалж: Yesasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button