ДЭЛХИЙНийгмийн

Их Британи: ГХ-ийн сайд нь Афганистаны хямралын үеэр амралтаа авсанд албан тушаалаас нь огцруулжээ

Их Британийн Гадаад Хэргийн сайд Доминик Раабын оронд Олон Улсын Худалдааны сайд Лиз Труссыг томилсон талаар Ерөнхий сайд Борис Жонсоны ажлын албанаас мэдэгдлээ.

Даунинг-стрит “Твиттер” хуудсандаа “Элизабет Трусс Гадаад Харилцаа, Олон Улсын Хөгжлийн асуудал хариуцсан сайдын албан томилогдлоо. Тэрээр мөн эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын асуудал хариуцсан сайдын албыг ч давхар хашина” гэжээ.

Доминик Рааб нь Афганистаны ид хямралын үеэр амралтаа авсан нь нэлээдгүй шүүмжлэлд өртсөн. Тодруулбал, "Талибан" хөдөлгөөнийхөн Кабул хотыг эзлэн авах үеэр ажлаа орхиод амралтаа авсан юм байна. Мөн, афганы дүрвэгсэдтэй холбоотой тусламж хүссэн мянга гаруй захианд хариу өгөлгүй орхиод явсан аж. Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайд Раабыг Грекийн хамгийн том, Газар дундын тэнгис дэх тав дахь том арал Крит дээр таван одтой зочид буудалд амарч байсан гэж мэдээлсэн.

Энэ үеэрээ тэрбээр Афганистаны Гадаад Хэргийн сайдтай орон нутгийн хэлмэрчдийг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлаар өөрийнх нь нэрийн өмнөөс ярилцахыг туслахдаа даалгасан байсан гэжээ. Сайд Рааб дөнгөж наймдугаар сарын 16-ны даваа гарагт л ажилдаа буцаж ирсэн байна. Энэ бүхэн кабинетдаа “их цэвэрлэгээ” эхлүүлсэн Засгийн газрын тэргүүн Борис Жонсоны чихэнд хүрсэн аж.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button