Нийгмийн

“Токио-2020” наадмыг зохион байгуулах хорооноос МҮОХ-нд талархал ирүүлэв

Монголын тамирчид “Токио-2020” олимп, паралимпийн наадмаас нэг алт (Э.Содномпилжээ), нэг мөнгө (Саид Моллаеи), гурван хүрэл (М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа) хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ.

“Токио-2020” олимп, паралимпын наадмын Зохион байгуулах хорооноос Монголын үндэсний олимпын хороонд талархлын албан бичиг ирүүлжээ. Зохион байгуулах хорооны дарга Сейко Хашимотогийн илгээсэн албан бичгийг уншигч та бүхэнд хүргэе.

“Халуун зуны дараа Японд намар болж байна. Долдугаар сарын 23-нд нээлтийн үйл ажиллагаагаар эхэлсэн “Токио-2020” олимп болон паралимпын наадмыг есдүгээр сарын 8-нд амжилттай дуусгаж хаалаа. “Ковид-19”-ийн хүнд хэцүү бэрхшээл тулгарсан цаг үед та бүхний хамтын ажиллагааны ачаар наадмыг амжилттай зохион байгууллаа. Та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсэж байна.

  ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг амжилттай зохион байгуулж чадсан Японы ард түмнээр дэлхий даяар бахархах болно гэжээ.

Токиогийн олимп нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед нийгмийн ямар ч арга хэмжээг зохион байгуулж болохыг харуулсан загвар наадам болсон гэдэгт итгэж байна. Үр дүнгээ та бүхэнтэй хуваалцаж, ирээдүйгээс эргэн харахад “Токио-2020” олимп нь өөрчлөлт, эргэлтийн цэг байсан гэдгийг харуулахын тулд бид улам хичээн ажиллах болно.

Дараагийн зуны олимп 2024 онд Парис хотод болно. Та бүхнийг спортоо үргэлжлүүлэн дэмжихийг хүсэхийн зэрэгцээ цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье”.

Хүндэтгэсэн: “Токио-2020” олимп, паралимпын наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимото” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button