Нийгмийн

БНХАУ-ын Элчин сайдтай шатахуун, тээврийн асуудлаар санал солилцжээ

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун тээврийн асуудлаар санал солилцжээ.

Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг салбарын тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж,  БНХАУ-ын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухлыг яриандаа онцоллоо.

Мөн Элчин сайд Вэньруй Тажикистан улсын Душанбэ хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний хуралдааны үер БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзсан хэлэлцээрийн үр дүнд, БНХАУ-ын удирдлагын талаас хил гаалийн нэвтрэлт, нүүрсний импортыг өргөжүүлэх, чингэлэг тээврийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу бүх талаар хамтран ажиллаж байгаагаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-22 13:12

Энэ 7 хоног гараад БНХАУ д Эевэн сарын баяр болж �##�бан ёсоор нийтээрээ 4 хоног амарч байгаа ирэх 7 хоногийн сүүлээр 10 сарын 1 нд БНХАУ тунхагласны баярын өдөр улс нийтээрээ 7 өдөр амрана Тэгээд ч Манай сайдууд БНХАУ ын элчин сайдтай уулзаад нэмэргүй ГХЯ нь бас амарч байгаа ХөхХотын вагон өртөө Эрээний хил га�##�ь төмөр зам бүгд амраад улс дотроо жуулчлаад явчидаг . Дөнгөж он гараад амр�##�т баяр ёслолын өдрөө батлаад зарлачихаар өөрчлөх аргагүй Манайд ирэх АИ -92 бинзен нэг бол 10сарын 1 нээс өмнө эсвэл 10 сарын 6 наас хойш ирнэ

Холбоотой мэдээ

Back to top button