ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хар тамхины мафи Голландын Ерөнхий сайдыг заналхийлж байна

Голландын Ерөнхий сайд Марк Рюттег хар тамхитай холбоотой гэмт хэрэгтнүүд заналхийлж, сүрдүүлсэн тухай мэдээг “Таймс” /The Times/ сонинд нийтэлжээ. Нийтлэлд дурьдсанаар, Голландын Засгийн газрын тэргүүн хамгаалт, аюулгүй байдлаа чангатгасан байна.

Одоо Голландын Ерөнхий сайдыг тусгайлан бэлтгэгдсэн цагдаа нар хамгаалж байгаа аж. Үүнээс өмнө, Марк Рютте тусгай харуул хамгаалалтаас татгалзаж, унадаг дугуйгаар зорчдог байжээ.  

Ерөнхий сайдыг заналхийлэх болсон шалтгаан нь Голландын тусгай албаныхан террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан хэт даврагч бүлгийн гишүүдийг баривчилсны дараа ийнхүү Рюттегийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг нэмэгдүүлэв. Ерөнхий сайд халдлага, хүн хулгайлах аюулд өртөж болзошгүйг мөн онцолжээ.

Есдүгээр сарын 24-нд Голландын цагдаа нар хэт даврагч исламист бүлгийн есөн дэмжигч гишүүнийг террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай мэдээлэл цацагдсан. Сэжигтнүүд 18-31 насныхан бөгөөд бүгд Голландын иргэд аж. Тэд “Лалын улс” /ISIS/ террорист бүлгийн дайчдын санаа бодолтой санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна. Террористууд чухам ямар объект руу халдлага үйлдэхээр зэхэж байсныг хууль сахиулах байгууллагынхан хараахан тодруулаагүй байгаа юм.

(Эх сурвалж: Lenta)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button