Нийгмийн

ТОДРУУЛГА: Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газар есдүгээр сарын 27-ны өдөр хээрийн түймэр гарсан талаар бид мэдээлсэн. Түймрийг гал түймэр унтраах аврах 75 дугаар ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчид болон сумын иргэд ажиллаж, 16:50 цагт цурманд оруулан унтраахаар ажиллаж байна хэмээн ОБЕГ мэдээлсэн юм.

Иймд бид Төв аймгийн Онцгой байдлын газраас галыг бүрэн унтраасан эсэхийг, хэчнээн га талбай шатсаныг тодруулахад, "Хээрийн түймрийг өнөө өглөө 08:10 цагт бүрэн унтраасан. Түймэрт 6 га орчим талбай шатсан" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button