ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“Жеймс Бонд”-ын дүрд тоглох шинэ жүжигчний эрэл 2022 оноос эхэлнэ

“Жеймс Бонд” цувралын продюсерууд ирэх он хүртэл Жеймс Бонд 007-н дүрд тоглох шинэ жүжигчний эрлийн талаар бодохгүй гэдгээ мэдэгдэв.

Барбара Брокколигийн хэлснээр, киног бүтээгчид Дэниел Крейг /Daniel Craig/-г сүүлийн цуврал дээр дахин тоглуулахыг хүсч байсан тул түүнийг дүрийг өөр жүжигчнээр солих тухай бодол орж ирээгүй гэв. Өмнө нь, Брокколи Крейгийн бүтээдэг “Бонд”-ын дүрээс хагацах дургүй байгаа аж.

Киноны уран бүтээлчид саяхан “MGM” болон “Amazon”-ийн хооронд байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Дэниел Крейгийг орлох боломжтой нэр дэвшигч жүжигчдийн дунд Том Харди, Реге-Жан Пэйж, Жеймс Нортон, Люк Эванс, Идрис Эльба, Хенри Кавилл нарын нэрс багтжээ. Гэсэн хэдий ч, киноны найруулагчид олонд төдийлөн танигдаагүй жүжигчинг олж тоглуулж магадгүй гэнэ.

“Жеймс Бонд”-ын дараагийн цуврал аравдугаар сарын 7-нд “No Time To Die” /Үхэх цаг биш/ нэртэйгээр ОХУ-д гарах юм.

(Эх сурвалж: igromania)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button