ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“iPhone 13” дэлгэцийг Дэлхийн хамгийн шилдэгээр зарлав

Технологийн шинжилгээ, дүгнэлт гаргадаг Дэлхийн шилдэг компани “DisplayMate” лабораторийн шинжээчид “iPhone 13 Pro Max” гар утасны дэлгэцийг хамгийн шилдэг нь гэж зарлалаа

Туршилтын үр дүнг үндэслэн лабораторийн мэргэжилтнүүд “Apple” компанийн “iPhone 13 Pro Max” гар утасны дэлгэцийг “Ухаалаг гар утасны шилдэг дэлгэц” гэсэн цолоор шагнажээ.

Тус байгууллагын тайланд дурдсанаар “iPhone 13 Pro Max”-ийн дэлгэц нь Дэлхийн хэмжээнд хамгийн дээд зэрэглэлийн дэлгэц болсон бөгөөд маш сайн тохиргоотой нарийвчлал, гүйцэтгэлтэй гэжээ. Үнэхээр төгс байдлаас ялгах боломжгүй гэж дүгнэжээ.

Туршилтын явцад урд дэлгэц нь “A+” үнэлгээ авч, үзүүлэлтээрээ 12 дээд амжилт тогтоожээ. Ялангуяа, дэлгэц нь хамгийн өндөр өнгөний нарийвчлалтай гарчээ.

Хамгийн том “iPhone 13 Pro Max” нь 6,7 инчийн Super Retina XDR OLED дэлгэцтэй бөгөөд 2778x1284 пикселийн нягтралтай, 120 герцийн давтамжтай юм.

2020 оны намар зах зээл дээрх хамгийн шилдэг дэлгэцийн цолыг “iPhone 12 Pro Max” хүртэж байсан.

(Эх сурвалж: Appleinsider.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button