НийгмийнСПОРТ

Э.Цэндбаатар ДАШТ-ий сорилгод өрсөлдөөгүйн цаад шалтгаан юу байв

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох боломж олгохыг МБХ өвдөг сөгдөн, хадаг бариад гуйсан. Улмаар түүний жинд ДАШТ-д оролцох эрх аваад байсан, “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз тулалдуулан, ялсныг нь дэлхийн дэвжээнд  оролцуулахаар шийдвэрлэсэн юм.

Тэдний тулаан өнөөдөр болохоор товлогдсон Гэвч Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй тул О.Тулга ДАШТ-д оролцохоор болсон.

Хэд хоногийн өмнө МБХ-ны шинэ Ерөнхийлөгч Х.Нямбаатар “Ам нээвэл”-д оролцохдоо “Тухайн өдөр Э.Цэндбаатар түрүүлж цохьсон, зодооныг эхлүүлсэн гэж” ярьсан. Улмаар түүнийг нь баталж байна уу гэлтэй Э.Цэндбаатар түрүүлж цохиж гэж харагдахуйц бичлэг цахим орчинд цацагдсан юм.

Энэ талаас нь харахад Х.Нямбаатар, Э.Цэндбаатар хоёрын “тулаан” ч мөн өрнөсөөр буй.

“Надад ганцхан боломж олгооч” гэж гуйсан Э.Цэндбаатар өнөөдрийн сорилгод яагаад өрсөлдөөгүй, жингээ үзүүлээгүй вэ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Э.Цэндбаатар жиндээ орохын тулд олон кг жин хассаны улмаас биеийн байдал нь гэнэт мууджээ. Улмаар өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. Тэрбээр тэмцээнээс өмнө долоон кг илүү жинтэй байжээ.

Сонирхуулахад, өнөөдөр шүүгч Ц.Батнасан хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Э.Цэндбаатар өмнө нь жиндээ орж чадаагүйн улмаас тэмцээнээс хасагдаж байгаагүй. Өчигдөр жингээсээ нэг кг гаруй илүү байна гэж хэлсэн” гэсэн юм.

Мөн Э.Цэндбаатарын дасгалжуулагч Б.Энхтайван өнөөдрийн сорилгод оролцох боломжгүй болсноо өчигдөр МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга руу зурвас илгээн, мэдэгджээ.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Оролцоно гд жингээ хасаж бсан хүн ганц нэг зуун граммаар зөрнө үү (хэрвээ зөрсөн бол) гэхээс бүтэн нэг кг-р зөрнө гэж бараг байхгүй дээ. Ах маань боксчин бсан. Жин хасах нь нэмэхээсээ хамаагүй амар л гдг бсын

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button