ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Хууль бус 70 цагаач завьтайгаа Газар дундын тэнгист алга болжээ

Хууль бус 70 цагаачдыг тээвэрлэж явсан завь Газар дундын тэнгист дөрвөн хоногийн турш холбоо тасарчээ. Газар дундын тэнгисээр дамжин Европын Холбоо руу цагаачлах асуудлыг дэмждэг “Alarm Phone” гэх Төрийн Бус Байгууллага /ТББ/ мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр завь Ливи Улсын Хомс хотоос хөдөлсөн бөгөөд зорчигч цагаачид нь ТББ-тай хэд хэдэн удаа холбоо тогтоосон аж. Харин Италийн нутаг дэвсгэрт хамааралтай далайгаас ойролцоогоор 18 км-ийн зайтай байхад холбоо тасарсан гэнэ.

“70 цагаач яагаад далайд хэдхэн км-ийн зайтай газраас гэнэт алга болов. Тэдэнд чухам юу тохиолдов. Яагаад Мальта болон Италийн эрх баригчид анхнаасаа л цагаачдыг аврахаас татгалзав. Тэдний хувь заяаг хэрхэх вэ” хэмээн ТББ-ын “Твиттер” хуудсанд жиргэжээ.

Хууль бус цагаачдыг аварсан, эсхүл тэд ирэх газраа ирсэн тухай мэдээлэл огт байхгүй гэдгийг ТББ онцолжээ. ТББ цагаачдыг нууцаар Ливи Улс руу буцааж илгээх боломжтой гэж санал болгосон бөгөөд болсон үйл явдлыг тодруулахыг шаарджээ.

Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жил бүр хэдэн арван мянган хүн Ливи Улсаас Газар дундын тэнгисээр дамжин Итали руу дүрвэхийг оролддог боловч энэ чиглэл нь тун аюул эрсдэлтэй зам гэдгийг сануулав.

Есдүгээр сарын эхээр Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас 2021 онд чухамхүү энэ чиглэлд хамгийн багадаа 1,369 цагаач амиа алдсан гэх таагүй мэдээлэл байгаа юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button