Нийгмийн

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ойд зориулан 100 мод тарилаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “ZTE Mongolia” компанитай хамтран Радио өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн хашаандаа 100 мод тарих бүтээлч ажлыг зохион байгууллаа.

Мод тарьж  нөхөн сэргээлт хийх нь байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалах, цөлжилтөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хорооны нийт албан хаагчид мод тарих ажилд идэвхтэй оролцлоо. Тус хорооны дарга Г.Чинзориг нийт албан хаагчдадаа болон “ZTE Mongolia” компанийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид мод тарих ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button