ХХЗХ: Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт оров
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан цахим орчинд дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар хүүхдэд зөвлөмж зааварчилгаа, мэдээ мэдээлэл хүргэх чиг үүргийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, Мобиком корпораци ХХК болон холбогдох байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим орчин дахь аюулгүй байдал, үе тэнгийн дээрэлхэл, цахим гадуурхлаас татгалзах, урьдчилан сэргийлэх аргуудын талаар ойлголт өгөх зорилгоор “Жишиг 10 сургууль” цуврал арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад цахим орчны зохистой хэрэглээ, цахим орчин дахь хүүхэд хамгаалал болон цахим орчинд учирч болох аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ойлголт өгөх зорилгоор “Цахим орчин дахь хүүхэд хамгааллын технологийн боломжууд” сэдвээр ХХЗХ-ны Зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг сургалт орлоо.Сургалтад ахлах ангийн 80 гаруй сурагч хамрагдсан бөгөөд сургуулийн нийгмийн ажилтанд Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр гаргасан багц удирдамж, сургалтын материал, мэдээллийн хуудас зэргийг гардуулан өглөө.
Энэхүү арга хэмжээг нийслэлийн ерөнхий боловсролын Өнөр цогцолбор сургууль болон 14, 29, 47, 57, 74, 89, 131, 151 дүгээр сургуулиудад үргэлжлүүлэн зохион байгуулна.
Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn вэб хуудсаар зочилно уу.
#цахим_орчинд_хүүхдийн_эрхийг_хамгаалцгаая
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.