Нийгмийн

“Технологиор гэр бүлээ хамгаалах E-Kids” арга хэмжээ боллоо

“Технологиор гэр бүлээ хамгаалъя E-Kids" арга хэмжээ /2024.06.06/ боллоо. Энэхүү арга хэмжээ нь цахим орчинд тулгарч буй эрсдэлийг бууруулах, цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад технологийн боломжийг ашигласан үйлчилгээг таниулах зорилготой юм.

Арга хэмжээг ЦХХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, И-Монгол академи УТҮГ-аас хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Mongolia 4,0 шинэчлэлийн хүрээнд нэвтрээд буй хүүхдийн байршил тодорхойлох, зохисгүй аюулаас хамгаалах, ЕБС-ийн сурах бичиг болон хүүхдэд зориулсан үндэсний сошиал платформыг ашиглах боломжийг олгосон E-Kids цэс, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, алдсан, гээсэн гар утасны мэдээлэл шалгах ІМЕІ бүртгэлийн үйлчилгээний талаар танилцуулга хийв.“Технологиор гэр бүлээ хамгаалъя E-Kids" арга хэмжээг нээж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар үг хэллээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо тус арга хэмжээнд танилцуулсан технологиор гэр бүлээ хамгаалах үйлчилгээнүүд болох цахим орчинд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зөвлөмж зааварчилгаа өгөх, мөн иргэдийг хулгайн төхөөрөмж худалдан авах, хохирохоос урьдчилан сэргийлэх, алдсан, гээсэн гар утасны мэдээлэл шалгах IMEI дугаарыг шалгах үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажилласан.

Арга хэмжээнд ЭМЯ, ХНХЯ, ЦЕГ, ЭМДЕГ, УБЕГ, ТЦҮЗГ, мэдээлэл технологи, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын 150 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn вэб хуудсаар зочилно уу.

#цахим_орчинд_хүүхдийн_эрхийг_хамгаалцгаая

#crc_news

#ekids_mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button