ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

М.Цукерберг дэлхий даяар “Фэйсбүүк” тасалдсаны улмаас 6,6 тэрбум доллароо алдав

“Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Цукерберг интернет эх үүсвэрийн ажиллагаанд саатал гарсантай холбогдуулан хэрэглэгчдээс уучлалт гуйв. Өчигдрөөс эхлэн олон цагийн турш “Фэйсбүүк” /Facebook/, “Инстаграм” /Instagram/, “WhatsApp”, “Мессенжер” /Messenger/ саатсан ч дахин хэвийн ажиллаж эхэлснийг мэдэгдэв.

“Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp, Мессенжер сүлжээ саатсан ч эргэн ажиллаж эхэлсэн. Тасалдсанд хүлцэл өчье. Та бүхэн хайртай хүмүүстэйгээ холбоотой байхын тулд бидний үйлчилгээнд хэр их найддагийг би мэднэ” хэмээн Цукерберг өөрийн “Фэйсбүүк”-тээ бичжээ.

Аравдугаар сарын 4-ний оройноос эхлэн дээрхи серверүүдэд алдаа гарсан. Хэрэглэгчид мессеж илгээх, сервертэй холбогдох, сайтуудыг ачаалахад бэрхшээлтэй тулгарсан.

Алдаа гарснаас болж Марк Цукерберг 6,6 тэрбум америк долларын алдагдалд орж, чансаа нь доошилжээ. “Фэйсбүүк”-ийн үйлчилгээнээс гадна “TikTok”, “Google”, “YouTube”, “Viber” хүртэл унасан байна. Мөн “Twitter”, “Gmail”, “Tinder”, “Snapchat”, “Netflix”, “Zoom”-ийн ажиллагаанд ч алдаа гарсан. Харин алдаа гарснаас хойш зургаан цагийн дараа серверүүд хэсэгчлэн хэвийн горимдоо орсон.

(Эх сурвалж: life.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button