Нийгмийн

Бурууг иргэдээс хайгч САЙДУУД

Сүүлийн нэг сарын хугацаанд Монгол Улсад олон ч үйл явдал өрнөлөө.Монголчууд 30 жилийн өмнөх картын барааны үе рүүгээ буцах нь тэр.

АМГТГ-аас нь мэдээлэл хийж, бензин, шатахууны нөөц асуудалгүй. Нөөц тасалдахгүй хэмээн мэдэгдэл хийж, иргэдийг тайвшруулж байснаа нэг л өглөө босоход шатахуун импортлогчид нь бензин байхгүй гэх пайз өлгөж, хомсдолд оруулсан. Үүний уршгаар иргэд, жолооч нар хэдэн хоног шатахуун түгээгүүрт дугаарлаж, бензин олж авах гэж бөөн хэрүүл, тэмцэл, үймээн болсон.

Гэтэл яг адилхан үйл явц сайжруулсан шахмал түлш түгээх явцад үүсэв. Сар, хоёр сарын өмнөөс НЗДТГ болон Тавантолгой түлш ХХК-иас нөөц хэвийн, аравдугаар сарын 01 гэхэд 600 цэг байгуулчихна. Өнгөрсөн жилийнхээс илүү нөхцөл байдлаар түлшээ тараана хэмээн бардам ярьцгааж байлаа.

Гэтэл нэг л өглөө иргэд нь даарч, түлш авах гэтэл түлшний цэг нь олдохгүй, түлш нь хомсдолтой, үйлдвэр нь хэдэн сар зогссоноос үүдэлтэйгээр нөөцөө бүрдүүлж чадаагүй нь ил болов. Үүнийх нь хар гайг мөнөөх л иргэд үүрч, хөлдөж үхчихгүйн тулд нүүрсний цэгт картаа барин оочирлож эхлээд байна.

Гэтэл ажлаа хийж, салбараа удирдаж чадаагүй, иргэдийг бухимдалд оруулсан салбарын сайдууд нь харамсалтай нь биесээ өмөөрч буй дүр зураг харагдлаа. Тэдний хувьд дээрх асуудлууд үүссэн нь өөрийнх нь буруу огт биш гэнэ. Харин хөрш улсууд нь, бусад албан тушаалтнууд, иргэдийн өөрсдийнх нь буруу юм байх.

Тодруулбал, шатахууны хомсдол үүссэн үе буюу 10 гаруй хоногийн өмнө УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийхдээ “Иргэд шатахуун хомсдох сургаар банкаа дүүргэх гэж дараалал үүсгэж, зохиомол хомсдол үүсгэлээ. Түүнээс блж нөөц багассан. Түүнлчлэн ОХУ-аас 7,500 тонн шатахуун нийлүүлснийхээ дараа үлдсэн 10 мянган тонн шатахуун 10-р сарын 1-н хүртэл нийлүүлэх боломжгүй гэдгээ гэнэт хэлсэн. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-аас шатахуун ачуулах боломгүйгээ мэдэгдсэн. Ер нь гэнэтийн мэдэгдлээс болоод ийм нөхцөл байдал үүссэн” хэмээн өөрийгөө асуудлаас холуур тойруулаад өнгөрсөн байдаг.

Гэтэл түлшний хомсдол үүссэн асуудлаар өчигдөр орой Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийхдээ өөрийнхөө муу ажилласаныг хэлж, уучлал гуйх байтал хэдэн иргэдээ чичлэв. Түүнийхээр түлш огт хомсдоогүй. Иргэд нөөцлөх гэж л худлаа оочерлож байгаа юм байх.

Хямд түлш зарж байгаа учраас иргэдийн эрэлт ихэссэн гэнэ. Тэгээд түлш нь иргэдэд нь хүрэхгүй байгаа учраас нөөцөлж авах гээд ачаалал үүсгээд, зохиомол хомсдол үүсгээд байгаа гэнэ.

Уг нь бол ард иргэд нь жилээс жилд түүхий нүүрс, өөр бусад утаа гаргах зүйлсээс татгалзаж, өөрсдийнх нь санал болгоод буй түлшийг түлэх эрмэлзлэлтэй болоод буй. Тиймээс ч эрэлт нь нэмэгдсэн байх. Гэтэл салбарын сайд нь үүнд баярлаж суухын оронд түлш их хэрэглээд байна гэж иргэдээ загнаж суух. Ийм л иргэдээсээ, амьдралаас тасарчихсан сайдуудаар бид өнөөдөр удирдуулж явна. Тэд шатахуунд ч тэр, түлшинд ч тэр очерлож үзээгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-05 13:14

Ажилааа сайн. Хийхгүй. байж. ард. иргэдээ. доромжлоно. Иймэрхүү. төрд. буг. болсон. сайдууд. их. Байх. юм

Зочин
Зочин
2021-10-05 13:44

Ажлаа хийж, с####бараа удирдаж чадаагүй, иргэдийг бухимдуулсан с####барын сайдууд нь харамс####тай нь биесээ өмөөрч буй дүр зураг харагдлаа. Тэдний хувьд дээрх асуудлууд үүссэн нь өөрийнх нь буруу огт биш гэнэ. .

Зочин
Зочин
2021-10-05 13:50

Одоо ч манай иргэд өөрсдөө гэж ярьдаг дарга нар олширч дээ

Зочин
Зочин
2021-10-05 13:54

ТАвинбэх Ёндон нар боломжийн хэмжээнд ажиллаж байгаа.Алдсан зүйл байгаа л байх.Сайдын сууд#### горилсон ардын намын новшнууд сэвж байгаа юм.Бензенгүй болчихоод яасан.Түлш өг ч л байгаа шүү.Ховор нь ховор байгаа.Оддд жигдрэнэ.Шинэ хүмүүст нүд нь хороссон хуучин нөхдүүд энэ - г х####сан байв####.Засагтайгаа өнхрөөрэй.

Зочин
Зочин
2021-10-05 14:36

Огцор оцгоруудаа

Зочин
Зочин
2021-10-05 16:32

Хаха өмөөрөөд үхлээ юу, бодит байд#### ямар байгааг очоод үзчихээгүй байж ард иргэдийн буруу болгож бид ажлаа сайн хийж байгаа гэж хуц####дах нь зүгээр ү тэ

Зочин
Зочин
2021-10-05 18:55

Ковид тусаагүй иргэн бараг байхгүй боллоо. Гадаад харилцаа, Хил, Га####ь нь Чадваргүй Удирдлагуудтай Хил, Га####ь нь Байнга ха####тай шахам. Бинзен тасран, Шахм#### түлшээр тасрана, Иргэд, ААН хязгаарлана, ААН, Иргэд ажил оролгоор тасрана, бүгдээрээ ковидтой улс боллоо. Чадвартай хүнээр удирдуулмаар байна. Хөлдөж үхлэээ. Оюун-Эрдэнээ

Зочин
Зочин
2021-10-05 18:55

Ковид тусаагүй иргэн бараг байхгүй боллоо. Гадаад харилцаа, Хил, Га####ь нь Чадваргүй Удирдлагуудтай Хил, Га####ь нь Байнга ха####тай шахам. Бинзен тасран, Шахм#### түлшээр тасрана, Иргэд, ААН хязгаарлана, ААН, Иргэд ажил оролгоор тасрана, бүгдээрээ ковидтой улс боллоо. Чадвартай хүнээр удирдуулмаар байна. Хөлдөж үхлэээ. Оюун-Эрдэнээ

Зочин
Зочин
2021-10-05 18:56

Ковид тусаагүй иргэн бараг байхгүй боллоо. Гадаад харилцаа, Хил, Га####ь нь Чадваргүй Удирдлагуудтай Хил, Га####ь нь Байнга ха####тай шахам. Бинзен тасран, Шахм#### түлшээр тасрана, Иргэд, ААН хязгаарлана, ААН, Иргэд ажил оролгоор тасрана, бүгдээрээ ковидтой улс боллоо. Чадвартай хүнээр удирдуулмаар байна. Хөлдөж үхлэээ.

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x