НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Зэрлэг баавгай малын бэлчээрт орж иржээ
Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүс рүү нэвтэрч, малчдын хот, бэлчээрт байсан малыг идсэн гэх тохиолдлууд цөөнгүй бүртгэгдэх боллоо. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин айлын хот руу баавгай дайрч, мал барьсан болон Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт баавгай адуу барьсан тохиолдол гарсан тухай бид өмнө тодруулан хүргэсэн.
Тэгвэл өчигдөр /2021.10.05/ зэрлэг баавгай малын бэлчээрт гүйн ирсэн гэх хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр өглөө Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн зүүн хөдөөгийн малын бэлчээрт баавгай гүйн иржээ. Тухайн баавгайг хаанаас ирсэн, ямар учиртай болохыг тогтоохоор тус сумын байгаль орчны байцаагч нар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Ховд.мн











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.