ЭДИЙН ЗАСАГ

“Хэт өөдрөг, зориудын зохиомол төсөөллөөс болж төсвийн бодит алдагдал ихэсдэг”

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын дарга Г.Занданшатарт ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан билээ. Ирэх оны төсөв тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцсан ярилцлагын хэсгээс хүргэж байна.

-Төсвийн бодит алдагдал их байх нь тооцооллоос болдог уу, үүнийг яаж барьдаг вэ?

-Хэт өөдрөг, зориудын зохиомол төсөөллөөс болдог. Уг нь дунд хугацааны алдагдлыг бага байлгах механизм байдаг. Үүнийг тэд хэрхэн зальдаж тойрдог вэ гэхээр дунд хугацааныхаа төсөөллийг жил бүр өөрчилчихдөг юм. 2020 оноор жишээ авъя л даа. 2021 онд баахан алдагдал гаргана. Үүнийгээ 2022-2023 онд алдагдал багатай байх учраас дунд хугацаандаа хуулийнхаа шаардлагад бариулна гээд төсөөллөө өөрчилнө. 2022 он болонгуут мөн л дараагийн хоёр жилийн алдагдлыг зориудаар бага байлгах замаар хуулийг гурилдана, нэг ёсондоо төсвийн сахилга батыг дөнгөчхөж байгаа юм. Бодит байдал дээр манай төсвийн хуримтлагдсан алдагдал гурав, дөрөвхөн жилийн дотор бараг 15 их наяд болчихлоо. Ингэж улс төрчид өөрсдийгөө хуурч буйн бодит төлөөсийг нийгмээрээ хэд дахин өндөр үнээр төлнө.

Үүн дээр ойлгомжтой жишээ татвал, тамхинаас гарах гэж байгаа хүн өнөөдөр гурвыг, маргааш хоёрыг, нөгөөдөр нэгийг татна, нийтдээ гурван өдөрт ердөө  зургааг татна гэж амлалт өгөг. Тэгснээ за за өнөөдөр зургааг татаад маргааш нөгөөдөр огт татахгүй гэж өөрчлөв. Маргааш нь болохоор за за өнөөдөр шинээр гурван хоног эхлүүлье, өнөөдрөөс зургааг маргааш тэг гэх зэргээр өөрийгөө хуураад байгаагаас огт ялгаагүй.

Ярилцлагын бүтэн эхийн ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button