Нийгмийн
Өчигдөр нийслэлийн хэмжээнд 1729 иргэн дархлаажуулалтад хамрагджээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 07-нд нийслэлийн хэмжээнд I тунд 67, II тунд 170, нэмэлт сэргээх тунд 1492, нийт 1729 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2926 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.114 (75.5 хувь), 16-17 насны 26.350 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.