Нийгмийн

ТОДРУУЛГА: Сайжруулсан түлшний 20 гаруй хоногийн нөөцтэй

Аравдугаар сарын эхээр эрс хүйтэрсэн. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний борлуулах цэг хомс, иргэд түлшний цэгт оочирлох болсон. Харин өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний цэг, борлуулалтын нөхцөл байдлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэвлэлийн төлөөлөгч Даваабаатараас тодрууллаа.

Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 500 цэг ажиллаж байна. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг хангах хангалттай тоо юм. Нэг борлуулалтын цэгт 5-30 тонн сайжруулсан түлшийг нэг удаад нийлүүлж байгаа. Галлагааны оргил үед 600 болгох төлөвлөгөө байгаа.

Одоогийн байдлаар түлшний нөөц 72 мянган тонн бий. Ерөнихй тооцоогоор өвлийн эд хүйтэнд 90 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа бол одоогийн бидэнд байгаа нөөц бол 25 орчим хоногийн нөөц юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button