ДЭЛХИЙНийгмийнЭнтертайнмент

14 наснаасаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй 12 дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаагаа зарлав

11 хүүхдийн ээж Нью-Йоркийн оршин суугч Вероника Меррит 36 настайдаа 12 дахь хүүхдээ төрүүлэхээр төлөвлөж байгаагаа өөрийн “Инстаграм” хуудсандаа зарлав.

Вероника 14 настай сургуулийн сурагч байхдаа анх удаа жирэмсэлсэн аж. Түүний хэлснээр тэрээр дахин зургаан хүүхэд төрүүлэхийг хүсч байгаа бөгөөд нийтдээ 17 хүүхэдтэй болох зорилготой гэнэ.

Вероника хэлэхдээ хэд хэдэн хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн байсан ба эрүүл мэндийн байдлаас шалтгаалан жирэмслэлтээс хамгаалах эм огт хэрэглэж байгаагүй ажээ.

Интернет хэрэглэгчид түүнд дахин жирэмсэн болсонд нь баяр хүргэв.

“Баяр хүргэе! Би нэг хүүхдээ арайхийн өсгөж байхад чи харин арван нэгэн хүүхдийг яаж өсгөж, энэ бүхнийг даван туулж байгааг би төсөөлж ч чадахгүй байна” гэсэн сэтгэгдэл ч иржээ.

(Эх сурвалж: Gazeta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button