Жирэмсэн гэдгээ мэдэлгүй хүүхэд төрүүлжээ

Британийн иргэн жирэмсэн болсноо мэдэхгүй явсаар байгаад хүүхэд төрүүлсэн гэх хачирхалтай мэдээ байна.
Жирэмсэн байсан гэдгээ хүүхдээ төрүүлж эхлэх тэрхэн мөчид л олж мэдсэн гэнэ. Учир нь, хүүхэд төрүүлэх хүртлээ жирэмсэн гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй аж. Энэ бүх хугацаанд сарын тэмдэг нь ирэх ёстой хугацаандаа ирж, тогтвортой байсан болохоор эмэгтэй юу ч анзаараагүй гэнэ.
Мөн жирэмсний үеийн хордлого зэрэг шинж тэмдэг ч илрээгүй байна. Төрөх үедээ харин маш хүчтэй өвдөлт мэдэрсэн аж. Бие нь эвгүйрхэж, эмнэлэгт очиход нь эмч нар түүнд үзлэг хийж, нууц жирэмслэлттэй явж байсан нь ил болж, хүүхдээ төрүүлжээ.
Нууц жирэмслэлтийн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүй гэдгийг эмч нар тайлбарласан аж. Британи бүсгүй эхэндээ өөрт тохиолдсон эл явдалд цочирдсон ч түүний болон нөхрийнх нь хувьд хамгийн аз жаргалтай мөч болсон байна. Тэрбээр эрүүл саруул хүүхэд төрүүлжээ.
(Эх сурвалж: Planetanovosti)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.