
Европын Холбоо анхны сансрын нисэх онгоцны буудалтай болох гэж байгаа ба пуужин хөөргөх талбай Шведийн хойд хэсэгт байгуулна гэж “Euractiv” мэдээлжээ.
Тус улсын Кируна хотын ойролцоох “Esrange” гэх нэртэй сансрын төвөөс 2022 оны зун гэхэд пуужингийн технологи хөгжүүлж, хиймэл дагуул хөөргөхөд бэлэн байхаар төлөвлөжээ.
Тус төв нь 1960-аад оны дундуур байгуулагдаж байсан түүхтэй. Харин 2015 оноос хойш дэд бүтцийн шинэчлэл хийж байгаа ба бүтээн байгуулалтыг 12 сая еврогийн зээлийн гэрээгээр дуусгах аж. Пуужингийн туршилтын цогцолборуудыг шинэчилж, хиймэл дагуултай холбоо тогтоох эх дэлхийд суурилуулсан технологийг боловсруулна гэж тооцоолжээ.
Тус төсөл нь Шведийн 2018 оны сансрын технологийн тэргүүн эгнээнд байх стратеги төлөвлөгөөтэй нийцэж байгаа гэнэ. Шинэ хөрөнгө оруулалт хийснээр Швед улс хиймэл дагуулын дэд бүтэцтэй дэлхийн олон арван орны нэг болно. Мөн хөөргөх талбайг Европын Холбооны гишүүн орнуудын төслүүдэд ч ашиглах боломжтой аж.
Шведийн сансрын корпорацийн хэвлэлийн төлөөлөгч Филип Польссон хэлэхдээ “Сансрын шинэ боомт бол сансрын компаниудад шинэ үеийн пуужингийн технологийг хөгжүүлэх, хиймэл дагуулаа хөөргөх тавцангаар хангах эх газрын Европ дахь анхны хөөргөх талбай” хэмээн онцлов.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.