Унгар Европын холбоонд Украиныг элсүүлэхэд тавьсан хоригоо цуцлав
Унгар улс хоригоо цуцалсны дараа Европын холбооны зөвлөл Украинтай элсэх тухай хэлэлцээг явуулах хоёр бүлэг нэмэлтээр үүсгэхээр тохиролцсон байна. Будапештийн зүгээс Украинд амьдардаг унгар үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар Киевт олон жилийн турш шаардлага тавьж ирсэн юм. Тэрхүү асуудлаар Унгар, Украин тохиролцоонд хүрсэн тул Будапешт хоригоо цуцалжээ.
Ингэж тохиролцсоноор Унгарын Ерөнхий сайд Петер Мажар болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Брюссельд анх удаа хоёр талын уулзалт хийх зам тавигдаж магадгүй юм. Унгарын Ерөнхий сайд асан Виктор Орбаны удирдлага дор Украин, Унгарын харилцаа муудсан байдаг. Орбан Украинд өгөх санхүү болон цэргийн тусламжийг эсэргүүцэн хориг тавьдаг байсан билээ. Орбаны засгийн газар Украины 2015 болон 2017 онд хэрэгжүүлж эхэлсэн боловсролын хуулийг шүүмжилдэг байжээ. Тус хуулийн дагуу үндэстний цөөнхийг хэлний хэрэглээг боловсролын байгууллагуудад хязгаарлаж эхэлсэн юм.
Эх сурвалж: Euro News













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
body nmap
body url3
web url test 8510
Өөр хориг тавьдаг улс бий билүү ?
Унгар Украин хөрштэйгээ муудалцах ёсгүй учир нь Украин бол хүчирхэг армитай аж үйлдвэр хөдөө аж ахуй өндөр хөгжсөн улс хөрш найдвартай байвал Унгар аюулгүй хөгжинө хэрвээ Оростой хиллэвэл Унгар 1957 онд болсон шиг хядуулна ш дээ. 1957 онд Унгар эрх чөлөөт ардчилсан улс болох гэсэнийх нь төлөө Оросууд танк цэрэг оруулж цус урсган дарсан түүхтэй