ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хонконгт хар салхины улмаас хүний амь эрсдэв

Хонконг “Компасу” гэх хүчтэй хар салхи дэгдсэний улмаас нэг хүн амиа алдаж, хорин хүн бэртэж гэмтжээ.

Байгалийн гамшгийн улмаас сургуулиуд хичээл сургалтыг цуцалж, мөн замын хөдөлгөөн хаа сайгүй зогссон.

Мотоцикл унаж явсан 31 настай эрэгтэй хүчтэй салхинд жолоодлогоо алдаж, гэрлийн шон мөргөн осолдож, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан аж.

Орон нутгийн цаг уурын ажиглалтын төвөөс Хонконгт шуурганы аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх гурав дахь түвшинг зарлалаа.

Цаг агаарын таагүй байдлаас болж хөрөнгийн биржийн арилжаа ч зогсолт хийв.

(Эх сурвалж: ukrinform)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button