Нийгмийн

Загасчлахаар яваад усанд осолджээ

Өчигдөр /2019.08.29/ Архангай аймгийн Булган сумын Тамирын голд загасчлахаар орсон иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал, тус сумын Тамир багийн Сангийн толгой гэдэг газарт зургаан хүн зугаалж явснаас 60 настай иргэн Г нь загас барих гэж яваад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр /2019.08.29/ 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирж, дуудлагын дагуу Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашин, ар гэрийн хоёр хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  23:51 цагт Сангийн толгой гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button