ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Их Британи: Эцэг, эхчүүдийг хүүхдүүддээ “Squid Game” цувралыг үзүүлэхгүй байхыг хориглосон ч хэдийн оройтсон

“Netflix” платформын хамгийн олон үзэгчтэй, олныг байлдан дагуулж буй Өмнөд Солонгосын “Squid Game” /Өгөөшт тоглоом/ цуврал кинонд Их Британийн эрх баригчид түгшүүр зарлажээ. Учир нь, сургуулийн сурагчид, хүүхэд залуус цувралд гарах тоглоомыг дууриан тоглож байсан талаар хэвлэлүүд орон нутгийн хэвлэлд нийтлэх болжээ.

Түүгээр ч үл барам зарим тохиолдолд хүүхдүүд тоглоомонд хожигдсон бол бие махбодид нь халдаж хүчирхийлэл үйлдсэн хэрэг ч гарчээ. Тиймээс Бедфордширын төв зөвлөлөөс тус мужийн бүх оршин суугчдад хүүхдүүддээ “Squid Game” цувралыг үзүүлэхгүй хяналт тавихыг уриалжээ.

Сүүлийн үед сургуулиудад хүүхэд, залуус YouTube, TikTok гэх мэт бусад платформ дээр “Squid Game”-ыг үзэж цувралд гарах хэрцгий тоглоомуудыг дууриахыг оролдож байна. Бид хүүхдүүдийг “Squid Game” цувралыг үзэхийг хатуу хориглож байна. Учир нь, хүчирхийлэл харгислалыг маш тод дүрсэлсэн.

Гэвч эцэг, эхчүүд хүүхдээ цаг минут тутамд бүрэн хянах боломжгүй нь ойлгомжтой. Цуврал нь аль хэдийн хэтэрхий алдартай болсон тул ямар нэгэн арга хэмжээ авахад хэтэрхий оройтсон гэжээ.

“Netflix” нь “Squid Game”-ын эхний цувралаар ойролцоогоор 900 сая америк долларын орлого олох төлөвтэй байгаа аж. Одоогийн байдлаар тус цувралыг албан ёсны мэдээллээр 142 сая хаягнаас үзсэн байна.

(Эх сурвалж: Shazoo)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button